Цэвэр эрчим хүчний салбар БНХАУ-ын 2023 оны эдийн засгийн нийт өсөлтийн 40 хувийг бүрдүүлжээ. Ингэхдээ ногоон эдийн засаг БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд 1.6 их наяд ам.долларын нөлөө үзүүлсэн. Энэ нь өмнөх оны мөн үеэс 30 хувиар өссөн дүн болжээ.
Цэвэр эрчим хүчний салбар БНХАУ-ын эдийн засагт чухал байр суурь эзлэх болсон нь үүнээс харагдана. Аж үйлдвэрлэлийн бодлогын хүрээнд усан далан, төмөр зам, цөмийн эрчим хүч өргөн нэвтэрсэн. Мөн нарны хавтан үйлдвэрлэл, цахилгаан автомашин зэрэг салбарт бүтээгдэхүүний илүүдэл гарснаар үнэ хямдарч, зарим талаар ашиг нь буурсныг судалгаанд онцолжээ.