Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Бүсчилсэн хөгжлийн бодлого нь үндэсний аюулгүй байдал, улс орны хөгжил, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал нөлөөтэй. Тиймээс нийтээр хэлэлцэж нэгдсэн нэг ойлголт, санал дүгнэлтэд хүрэхийн тулд “Бүсчилсэн хөгжлийн форум-2024”- ийг хоёр үе шаттайгаар зохион байгуулж байна. Хоёрдугаар шатны хэлэлцүүлэг хоёрдугаар сарын 1, 2-нд улсын хэмжээнд болно. Уг үндсэн форумыг угтаж бүс нутгуудын хөгжлийн чиг хандлага, эдийн засгийн тэргүүлэх чиглэл, нөөц боломж, давуу талыг тодорхойлох зорилгоор бүс нутаг тус бүрээр урьдчилсан хэлэлцүүлэг үргэлжилж буй. Өнөөдөр төвийн бүсийн урьдчилсан хэлэлцүүлгийг эхэлж, бүс нутгийн хөгжлийн дөрвөн багц сэдвийн хүрээнд хэлэлцэнэ.
Тухайлбал,
- Бүсийн тэргүүлэх чиглэл, нөөц, кластер, худалдаа
- Бүсийн холболтын дэд бүтэц-тээвэр логистик, боомт, эрчим хүч, харилцаа холбоо
- Бүсийн нийгмийн үйлчилгээ-ажиллах хүч, боловсрол, эрүүл мэнд
- Бүсийн татвар, санхүү, хөрөнгө оруулалт-эрх зүй гэсэн агууллагын хүрээнд хэлэлцэж, нэгдсэн ойлголтод хүрч, санал дүгнэлтээ гаргаж, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хэсэгт хүргүүлэх юм.