Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Уул уурхай

“Зөөвч-Овоо” ордоос Монголын тал хувь эзэмшихгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Франц улсад хийсэн айлчлалын хүрээнд “Зөөвч-Овоо” ордыг хэрхэн эргэлтэд оруулах асуудлаар хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаар хэлэлцсэн байна.
2023-10-16

Нүүрсний “өрсөлдөөн”-д бид хэрхэн тоглох вэ

Олон улсын харилцаа, эрчим хүчний асуудалтай холбоотойгоор дэлхий даяар нүүрсний хэрэглээ 2022 онд 8.3 тэрбум тоннд хүрсэн нь түүхэн дээд түвшинд тооцогджээ.
2023-10-12

Нүүрсний өрсөлдөх чадвар, газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх асуудлаар хэлэлцэж байна

“Mining week 2023” чуулганы гурав дахь өдрөө үргэлжилж, нүүрс болон газрын тосны салбарыг онцолж байна. Энэ өдөр нүүрсний салбар дахь төрийн өмчит компаниудын засаглалын шинэчлэлийн ажлууд, худалдаа, экспортыг нэмэгдүүлэх төлөвлөгөө, нүүрс гүн боловсруулах, нэмүү өртөг шингээх төслүүдийг танилцуулж, нүүрсийг биржээр борлуулсны давуу талууд, нүүрсний үйлдвэрлэлд тулгамдаж буй асуудлууд ба гарц боломжийн талаар илтгэл тавигдаж байгаа юм.
2023-10-11

Монгол Улсын нийт газар нутгийн 45 хувьд геологийн суурь судалгаа хийжээ

Монгол Улсын нийт газар нутгийн 45 хувьд геологийн суурь судалгаа хийсэн. Ирэх онд нийт газар нутгийн 25 хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдөх геологийн дататай болох юм.
2023-10-11

Хүлэмжийн хийг багасгах хүрээнд эрчим хүчний зарцуулалтыг бууруулах асуудлыг хөндлөө

Монголын эдийн засгийн хөдөлгүүр хүч болох уул уурхайн салбарын “Mining Week-2023” үргэлжилж байна. Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын 82.5 хувийг эзлэх уул уурхай, олборлох салбарт хариуцлага өндрөөр яригддаг. Тиймээс энэ жилийн нэгдсэн арга хэмжээ хөрөнгө оруулалтаас гадна хариуцлагатай, ил тод, хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг дэмжсэн уул уурхайн бодлогыг эхний өдрөө хэлэлцлээ.
2023-10-09

Ч.Хүрэлбаатар: Монгол Улсын эдийн засаг тогтворжсон

“Уул уурхайн 7 хоног” нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна. Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Хөрөнгө оруулалтын орчин, эрх зүйн шинэчлэл” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, “Монгол Улсын эдийн засаг тогтворжсон. Гадаад валютын нөөц 4.1 тэрбум ам.долларт хүрч, 48 хувиар өссөн. Нүүрсний экспорт энэ оны эцэст 52 сая тоннд хүрэх төлөв ажиглагдаж байгаа. Зэсийн экспорт 1.4 сая тоннд хүрэх хүлээлт байна” гэв.
2023-10-09

Төмрийн баяжмалын арилжааны нийлүүлэлт эхэллээ

Монголын Хөрөнгийн Бирж /МХБ/ нь өнгөрөгч есдүгээр сарын 15-ны өдөр төмрийн баяжмалын арилжааг эхлүүлж, өнөөдрийн байдлаар нийт 113,400 тонн төмрийн баяжмалыг арилжаалаад байна.
2023-10-07

“Mongolian mining week”-т 20 улсын хөрөнгө оруулагчид оролцоно

“Mongolian Mining week 2023” буюу “Монголын уул уурхайн 7 хоног” нэгдсэн арга хэмжээ хоёр дахь жилдээ аравдугаар сарын 9-13-ны өдрүүдэд болно. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Монголын уул уурхайн үндэсний ассоциацитай хамтран зохион байгуулж буй уг чуулганаар салбарын бүх түвшний оролцогч талууд тулгамдсан асуудлуудаа таван өдрийн турш өргөн хүрээнд хэлэлцэнэ.
2023-10-04

Mongolia Mining 2023 олон улсын уул уурхайн үзэсгэлэн эхэллээ

Mongolia Mining 2023 олон улсын уул уурхайн үзэсгэлэн 12 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэнд уул уурхайн салбарын дэлхийд тэргүүлэх технологийг 3 өдрийн турш дэлгэн харуулахаас гадна, эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, холбогдох хуулиуд, Монгол улсад хэрэгжих уул уурхай дэд бүтцийн төслүүд сэдвээр семинарууд болон тоног төхөөрөмжийн үзүүлэх тоглолтууд болно.
2023-10-03

2024 онд 60 сая тонн нүүрс экспортолно

2024 оны төсвийн төсөлд 60 сая тонн нүүрс, 1.5 сая тонн зэсийн баяжмал, 8.4 сая тонн төмрийн хүдрийг, 4.8 сая баррель газрын тос, 20 тонн алт нийлүүлэхээр тооцоолжээ.
2023-10-03

“Баян хөндий” төслийн шинэчилсэн ТЭЗҮ-ийг бүртгүүлжээ

Эл шинэчилсэн ТЭЗҮ- ийг “O2 mining”, “Roma group”-ээр ахлуулсан Монголын болон манайд үйл ажиллагаа эрхэлж байсан туршлагатай,
2023-10-02

Чулуут цагаан дэлийн уурхай 3.7 сая тонн хайлуур жоншны нөөцтэй

Чулуут цагаан дэлийн жоншны орд газарт Монгол, Оросын геологичид 1970-аад оны дунд үед эрлийн ажил, геологийн зураглал хийж, 1978-1982 онд хуучнаар Чехословак Улсын геологийн нарийн мэргэжлийн байгууллага нарийвчилсан хайгуул хийн, нөөцийг тогтоожээ.
2023-10-02

АМНАТ-ийг МХБ-ийн арилжааны үнэд үндэслэн тооцохоор боллоо

Монгол Улсын Засгийн Газрын есдүгээр сарын 13-ны өдрийн  345 дугаар тогтоолоор “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай”  Засгийн газрын 2016 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн 81 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтад өөрчлөлт оруулжээ.
2023-09-28

“ЭТТ бонд”-ын IV транчийн бондыг эргүүлэн худалдан авна

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2023 оны есдүгээр сарын 13-ны 16 тоот тогтоолыг баталжээ. Тогтоолоор Монголын хөрөнгийн биржээр нээлттэй арилжсан “ЭТТ Бонд”-ын IV транчийн нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 766,182 /долоон зуун жаран зургаан мянга нэг зуун наян хоёр/ ширхэг бондыг эргүүлэн худалдан авахаар шийдвэрлэжээ.
2023-09-28

Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын хэрэгжилтийн явцын тайлантай танилцжээ

Жендэрийн үндэсний хорооноос “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайлан”-г аравдугаар сард Засгийн газрын хуралдаанд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөсний дагуу тайлангийн эхний хувилбарыг УУХҮЯ-ны жендэрийн салбар зөвлөлийн гишүүд болон бодлогын газруудад танилцууллаа.
2023-09-28

Уул уурхайн 26 компани 625,1 сая ширхэг мод тарина

Уул уурхайн компаниуд 625,1 сая ширхэг мод тарина хэмээн амлажээ. Тодруулбал, ”Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний хүрээнд 26 уул уурхайн компани мод тарих амлалт авсан байна. 
2023-09-27

Эрдэс баялгийн салбараас 5.21 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлжээ

Эхний найман сарын байдлаар эрдэс баялгийн салбараас төсөвт 5.21 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 2.71 их наядаар буюу 2.1 дахин өссөн үзүүлэлт болов. Тодруулбал, үүний 4.96 их наядыг нь (32.5 хувь) уул уурхай, олборлох, 200 тэрбумыг нь (1.3) газрын тосны салбар, 21.8 тэрбумыг нь (0.1) тусгай зөвшөөрлийн төлбөр, 33.5 тэрбумыг нь (0.2) бусад орлого бүрдүүлсэн гэнэ. 
2023-09-26

  Г.Ёндонг "хөөх" захиалга буюу цалингаа нэмүүлэх жагсаал

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу өнөөдөр өглөө 07.00 цагаас тус үйлдвэрийн  Автотээврийн цехийн Уулын технологийн тээврийн хэсэг, Зорчигч тээврийн хэсэг, Ил уурхайн Уулын ажлын хэсгээс ажил хаялт эхлүүллээ.
2023-09-15