Монгол Улс энэ оны эхний есөн сард 6.41 тэрбум ам.долларын нүүрс нийлүүлсэн нь нийт экспортын дийлэнх буюу 56.8 хувийг эзэлсэн билээ. Бидний хувьд стратегийн бүтээгдэх үүн гэж хэлж болох нүүрсний салбарын талаар “Шангри-Ла” зочид буудалд үргэлжилж буй “Уул уурхайн долоо хоног” арга хэмжээний гурав дахь өдөр буюу өчигдөр оролцогчид хэлэлцлээ. Төсвийн орлогод том жин дарж буй нүүрсний салбарын зах зээл, боломж, сорилтын талаар сонирхохоор танхим дүүрэн оролцогч цугларсан байв. Энэ үеэр “Монгол нүүрс” ассоциацын гүйцэтгэх захирал Ж.Золжаргал “Нүүрс ба эдийн засгийн аюулгүй байдал” илтгэл тавихдаа манай улс өнгөрсөн онд 6.5 тэрбум ам.долларын буюу 22.5 их наяд төгрөгийн нүүрс экспортолж, эл салбарынхан 1.3 их наяд төгр өгийн АМНАТ төлснийг дурдав. Түүнчлэн уул уурхайн салбараас 4.4 их наяд төгрөгийн татварын орлого бүрдүүлсний бараг тал буюу 47 хувь нь нүүрсний салбарт ногджээ. Ирэх жил 60 сая тонн нүүрс экспортлохоор төсвийн төс өлд тусгаад буй “хар алт”-ны зах зээл цаашид хэр байх бол?
Олон улсын харилцаа, эрчим хүчний асуудалтай холбоотойгоор дэлхий даяар нүүрсний хэрэглээ 2022 онд 8.3 тэрбум тоннд хүрсэн нь түүхэн дээд түвшинд тооцогджээ. Үүнд Энэтхэг, БНХАУ-ын хэрэглээ голлон нөлөөлжээ. Нийт хэрэглээний 53 хувь нь урд хөршид дангаар ногдсон гэнэ. Улс орнуудын эрэлт ч 2025 он хүртэл үргэлжлэн өсөх, цаашид тогтвортой байх төлөвтэй аж. Уг бүтээгдэхүүний хамгийн том үйлдвэрлэгч, хэрэглэгч болох БНХАУ-тай ойр оршдог манай улсад орон зай байнга байсаар байх болно гэдгийг Ж.Золжаргал хэлсэн юм. Тус улсын хэрэглээний ганц хувийн өсөлт, бууралт нь Монголын нийт үйлдвэрлэлийн хэмжээтэй тэнцүү гэнэ.
Манай улс эрчим хүчнийхээ 90 гаруй хувийг нүүрснээс үйлдвэрлэж буй. Цахилгааны үнийг төр өөс “барьдаг”, бодит тарифаас доогуур тогтоодог, алдагдлыг нь төсвөөс өгдөг. Жил ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа эрэлтийг хангахын тулд хоёр хөршөөсөө цахилгаан импортолж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниуд алдагдалтай ажиллаж байгаад анхаарах шаардлага бий. Тухайлбал, “Багануур” компани тонн нүүрсийг 48 800 төгрөгийн зардлаар олборлож буй атал 43 310-аар борлуулж байгаа гэнэ. “Шивээ-Овоо”-гийн хувьд тонныг нь 43 440 төгр өгөөр олборлож, 38 990-ээр худалдаж буй аж. Гэтэл нөгөө талд нэг кВт/цаг эрчим хүчийг гадаадаас 10 центээр импортолж байгаа нь валютаа гадагшаа урсгахад нөлөөлдөг нь мэдээж. Иймээс цахилгаан импортлоход зарцуулж буй хэдхэн жилийн хөрөнгөө станц барихад зарцуулах нь зүйтэйг Ж.Золжаргал өгүүлэв. Түүнчлэн аж ахуйн нэгж үүд “хийсвэр” өнд өр дүнгээр төлбөр төлсөн хэвээр байгааг хэллээ. АМНАТ-ийг энэ сараас эхлэн “Монголын хөрөнгийн бирж”-ийн арилжааны үнэд үндэслэн тооцохоор болсон билээ. Гэхдээ бүтээгдэх үүнээ биржээр дамжуулан борлуулаагүй аж ахуйн нэгжүүд яах вэ гэдэг нь тодорхойгүй, энэ нь цаашид эрүүл бус нөхцөл үүсгэх талтай гэнэ. Сонирхуулахад, уул уурхайн салбараас өмнөх онд төвлөрүүлсэн татвар, хураамжийн 61 хувийг АМНАТ эзэлжээ. Тэгэхээр татвар, хураамжийн дүнд ийм өндөр хувь эзэлж буй АМНАТ-тэй холбоотой асуудлыг даруй шийдэх ёстой нь төвөггүй ойлгогдож буй болов уу. Жишээ дурдахад, муу чанарын, их чулууны хольцтой нүүрсийг баяжуулаад зарахад өндөр төлбөр төлөх болчихно. Монгол Улс нүүрсийг хаягдалгүй ашиглах бодлого баримталж буй. Гэтэл хаягдах байсан нүүрсийг баяжуулаад өндөр АМНАТ төлбөл ашиггүй нь тодорхой. Эцсийн дүнд энэ нь төрийн бодлогын эсрэг, компаниудыг алдагдал хүлээхэд хүргэж буй юм.
Ойрын хугацаанд нүүрсний эрэлт тогтвортой байх төлөвтэй ч төмөр замуудаа холбох, технологийн дэвшлийг ашиглах зэрэгт анхаарах хэрэгтэйг оролцогчид сануулж байлаа. Дэд бүтцэд зориулсан хөрөнгө оруулалтыг богино хугацаанд нөхөх боломжтой хэмээн үзэж байгаагаа мөн тодотгосон юм. Өмнө нь ихэвчлэн коксжих нүүрс экспортолдог байсан бол эрчим хүчнийх нэмэгдэж буй хандлага ажиглагдаж буй. Тэгэхээр газар нутгийн зүүн тал, төвийн хэсгээрээ эрчим хүчний нүүрсийг хэрхэн нийлүүлэх вэ гэдэгт анхаарах цаг болжээ. Энэхүү арга хэмжээнд “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал С.Наранцогт илтгэл танилцуулна гэж байсан ч Франц руу томилолтоор явсан тул Түлш, эрчим хүчний группийн ахлах менежер С.Ашидмөнх “Нүүрсний салбар дахь төрийн өмчит компаниудын бодлогын өөрчлөлт, хөгжлийн чиг хандлага” илтгэл тавьсан юм. Түүний өгүүлснээр “Эрдэнэс Монгол” компани нүүрсийг гүн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн, байгаль орчинд ээлтэй, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нүүрс-химийн аж үйлдвэр хөгжүүлэх, уурхайн насжилтыг уртасгах, ханган нийлүүлэлтийн сүлжээг ил тод болгоход анхаарч буй гэнэ. Үүний хүрээнд “Багануур” үйлдвэр технологийн парк барих төслийг ирэх онд эхлүүлж, цахилгаан станц, нэгдүгээр үе шатанд диметиллийн эфир (хүхэргүй, үнэргүй, байгаль орчинд ээлтэй хийн түлш), хоёрдугаар үе шатанд полипропелин хуванцрын үйлдвэр (уут, ундааны сав, төрөл бүрийн тоног төхөөрөмжийн эд ангийг хийхэд ашигладаг) барихаар төлөвлөжээ. Төслийг ирэх онд эхлүүлж, 2027 онд ашиглалтад оруулна хэмээн тооцсон аж. Биржээр өнгөрсөн нэгдүгээр сараас нүүрс арилжиж эхэлсэн билээ. Мөн өнгөрсөн сараас төмрийн баяжмал дуудлагаар худалдаж эхэлсэн. Энэ талаар “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Уул уурхайн бүтээгдэхүүний газрын дарга И.Жавхлан “Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжсанаар экспортын орлого, худалдан авагчдын тоо нэмэгдсэн. Мөн үнэ зах зээлийн ханшаар тогтож, компаниуд эрсдэлээ удирдахад ач холбогдолтой” гэв. Биржийн арилжааг цаашид идэвхжүүлэхэд хэд хэдэн арга хэмжээ авах шаардлагатай хэмээн үзэж буй аж. Тухайлбал, биржээр худалдсан бүтээгдэхүүнийг Гашуунсухайт-Ганцмод боомтоор шуурхай нийлүүлэх тусгай гарц бий болгох, оролцогчдын тоог нэмэгдүүлэх, фьючерс, опцион нэвтрүүлэх зэргийг энд дурдаж болох нь. Хятадын худалдан авагчдад зориулан ирэх сард мэдээлэл өгөх үйл ажиллагаа зохион байгуулах аж.
Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд АМНАТ-тэй холбоотой санал гаргаснаа “Монгол нүүрс” ассоциацын Удирдах зөвлөлийн дарга О.Оюумаа дуулгав. Тухайлбал, уг хуулийн 41.19-д “41.17-д заасны дагуу төсөвт төлсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 10 хувийг тухайн уул уурхайн төсөл хэрэгжиж буй сумын, 20 хувийг аймгийн Орон нутгийн хөгжлийн санд тус тус хуваарилна” гэснийг “Төсөвт төлсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 10 хүртэлх хувийг тухайн уул уурхайн төсөл хэрэгжиж буй сумын, 20 хүртэлх хувийг аймгийн Орон нутгийн хөгжлийн санд, 70 хувийг үндэсний баялгийн санд тус тус хуваарилна” гэж өөрчлөх саналтай байгаагаа дурдав. Түүнчлэн хөрөнгө оруулалтыг дэмжихийн тулд уул уурхайн компаниуд дэд бүтцийн төсөлд хөрөнгө оруулсан тохиолдолд татварын хөнгөлөлт үзүүлэх зэргээр анхаарах хэрэгтэй гэж байлаа. Үүнээс гадна уул уурхайн салбар боловсон хүчин, тэр дундаа инженер техникийн ажилтан, чадварлаг операторын дутагдалд орсон аж. Ажилчид 14 хоног нэг уурхайд, дараагийн 14 хоногт нь өөр уурхайд ажиллах тохиолдол гарч, хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдахг үй байгаа гэнэ. Үүнээс гадна орон нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулахаар болоход иргэдийг нүүлгэн шилж үүлэхэд тодорхойг үй асуудлууд тулгарч буйг сануулж байлаа. Тэгвэл Индонезэд гэхэд айл өрхийг нүүлгэн шилжүүлэхээр болсон тохиолдолд байшингийн ам метрийг төчнөөн, нэг бутыг төд өөр үнэлнэ гэх мэтээр бүх зүйл нь тодорхой байдаг аж. Харин манайд иргэдийн зүгээс нүүлгэн шилж үүлэлтэд зориулж багагүй хэмжээний хөрөнгө авна гэж төсөөлдөг ч зарим компани хүссэн хэмжээнд нь хүрсэн мөнгө өгөх боломжгүй нөхцөл байдал үүсэх нь олонтоо.
Олон улсын зарим байгууллагын (WEC, IIASA) судалгаагаар 2020 онд улс орнуудын эрчим хүчний эх үүсвэрийн нэгдүгээрт нүүрс эрэмбэлэгдсэнийг Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооны ерөнхийл өгч Б.Чинзориг хэллээ . Тэгвэл 2050 онд сэргээгдэх эрчим хүч, атомын станцын араас буюу гуравдугаарт жагсах төлөвтэй аж. Дэлхийн эрчим хүчний хэрэглээ 2050 онд 1.5 дахин нэмэгдэх тооцоо гарсан агаад нүүрсний эрэлт 18 хувиар өснө гэж тооцжээ. Өөрөөр хэлбэл, нүүрс хэрэглээнээс гарах бус, харин ч өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангах эх үүсвэр хэвээр байна хэмээн төсөөлсөн гэнэ. Хэдийгээр уг бүтээгдэхүүний эрэлт буурахгүй хэмээн таамаглаж байгаа ч дотоодын хэрэглээнд нийлүүлэхэд эдийн засгийн үр ашиггүй, экспортлоход худалдан авагчийн шаардлагад нийцэхгүй нүүрсийг баяжуулж, чанарыг нь сайжруулах зэрэг шийдэх асуудал бишгүй аж. Нөгөөтээгүүр, энэ оны эхний дөрвөн сарын байдлаар БНХАУ-ын импортолсон 142.48 сая тонн нүүрсний дийлэнх буюу 55 хувь нь Индонез, 22 нь ОХУ, 14 нь Монгол, дөрөв нь Австрали, хоёр нь Канадад ногдсон дүн бийг Б.Чинзориг хэлж байлаа. Эл хугацаанд манай улс тонн нүүрсийг дунджаар 147 ам.доллароор нийлүүлсэн бол бусад улс орон хамгийн багадаа 95, ихдээ 291 “ногоон”-оор худалдсан байна. Тэгэхээр өрсөлдөөнд хэрхэн “тоглох” вэ гэдгээ бодолцох ёстой нь эндээс харагдаж буй юм.
Үдээс хойш Дэлхийн нүүрсний ассоциацын ерөнхий захирал Мишель Манук “Дэлхий нүүрснээс татгалзаж чадах уу” сэдэвт илтгэл тавих үеэрээ “Монгол Улсын хувьд технологи ашиглан өөрийн эрчим хүчний хэрэгцээг хангаж, нөгөө талаасаа байгаль орчинд үзүүлэх нөлөөллөө бууруулах боломжтой” хэмээн онцолсныг энд дурдъя.
“Уул уурхайн долоо хоног” арга хэмжээний оролцогчид өчигдөр мөн газрын тосны салбарын талаар хэлэлцсэн юм. Манай улс өнгөрсөн 1-9 дүгээр сард 1.36 тэрбум ам.доллароор нефтийн бүтээгдэхүүн авсан нь нийт импортын хамгийн өндөр буюу 20.3 хувийг дангаар эзэлсэн дүн бий. УУХҮЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаярын хэлснээр манай улсын газрын тосны баталгаат геологийн нөөц 333.8, харин ашиглалтын баталгаат нөөц 43.4 сая тонн байгаа аж. Газрын тосны хайгуулын хөрөнгө оруулалтын орчны талаар илтгэл тавих үеэрээ Лондоны хөрөнгийн биржид бүртгэлтэй, IV, V, XX талбайд үйл ажиллагаа явуулж буй “Петро Матад” компанийн захирал Майк Бак “Монголд газрын тосны хайгуулд хөрөнгө оруулахад хэд хэдэн давуу тал бий. Тухайлбал, хайгуул хийгээгүй их хэмжээний талбайтай, ихээхэн нөөц илрүүлэх боломжтой, бусад орны зарим хайгуулын талбайтай харьцуулахад үйл ажиллагааны зардал бага” гэв . Гэхдээ орон нутгийн иргэд үйл ажиллагааг нь эсэргүүцэж, зогсоох тохиолдол ч бий, ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад зарцуулсан хугацаа урт гэдгийг учирлаж байлаа. Мөн тэрбээр газрын тосны нөөц олж илрүүлэхийн тулд одоо байгаа дата үзүүлэлт үүдийг үнэгүй, эсвэл хамгийн бага зардлаар авах боломж бүрдүүлэх, бүтээгдэхүүн хуваах гэрээг нэгэнт байгуулсан бол өөрчлөлт оруулахг үй байх зэрэгт анхаарах шаардлагатайг хэлэв.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциац хамтран зохион байгуулж буй эл арга хэмжээний оролцогчид өнөөдөр өнгөт болон үнэт металл, аж үйлдвэржилт, тогтвортой хөгжлийн талаар хэлэлцэнэ. Өнгөрсөн даваа гарагт эхэлсэн энэхүү арга хэмжээ маргааш өндөрлөх агаад оролцогчид өндөр технологийн түүхий эдийн талаар хөндөн ярилцах юм.