“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2023 оны есдүгээр сарын 13-ны 16 тоот тогтоолыг баталжээ. Тогтоолоор Монголын хөрөнгийн биржээр нээлттэй арилжсан “ЭТТ Бонд”-ын IV транчийн нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 766,182 /долоон зуун жаран зургаан мянга нэг зуун наян хоёр/ ширхэг бондыг эргүүлэн худалдан авахаар шийдвэрлэжээ.
“ЭТТ Бонд”-ыг эргүүлэн худалдан авах бүртгэлийн өдөр нь аравдугаар сарын 27-ны өдөр бөгөөд бүртгэлийн өдрөөр тасалбар болгон хуримтлагдсан хүүгийн хамт аравдугаар сарын 30-ны өдрөөс өмнө нийт төлбөрийг бонд эзэмшигчдийн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн дансанд шилжүүлнэ.
Бондын нөхцөл:
Бондын нэр: |
“ЭТТ Бонд” Транч 4 |
Бондын хүү: |
Бодлогын хүү+4% |
Нийт тоо ширхэг: |
766,182 |
Нэгж бондын үнэ: |
100,000 төгрөг |
Эргүүлэн авах нөхцөл: |
Хугацаанаас өмнө эргэн дуудах нөхцөлтэй |
Нэгж бондыг эргэн дуудах үнэ: |
101,500 төгрөг |
Бондыг эргэн дуудах бүртгэлийн өдөр: |
2023 оны 10 дугаар сарын 27 |