Геологийн суурь судалгаа, ашигт малтмал, хууль эрх зүйн орчин, тусгай зөвшөөрөл олголт болон хариуцлагатай уул уурхай гэсэн үндсэн сэдвүүдийн хүрээнд Уул уурхайн 7 хоног үргэлжилж байна. Монгол Улсын нийт газар нутгийн 45 хувьд геологийн суурь судалгаа хийсэн. Ирэх онд нийт газар нутгийн 25 хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдөх геологийн дататай болнохоор төлөвлөжээ.
Газрын ховор металлын судалгааны төвийн үйл ажиллагааг эхлүүлжээ. Мөн геологийн суурь мэдээллийн хүртээмжийг цахимжуулжээ. Геологийн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэх тусам шинэ ордууд илрэх магадлал өндөр. Иймд геологи хайгуулын салбарт хүртээмжтэй бодлого хэрэгжүүлж, хууль эрх зүйн орчны шинэчлэл, өөрчлөлтөөр хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудал ч хөндөгдөж байна.