2024 оны төсвийн төсөлд 60 сая тонн нүүрс, 1.5 сая тонн зэсийн баяжмал, 8.4 сая тонн төмрийн хүдрийг, 4.8 сая баррель газрын тос, 20 тонн алт нийлүүлэхээр тооцоолжээ. Ингэхдээ зэсийн ханшийг тонн тутамд нь 9000 ам.доллар, нүүрсний үнийг 140 ам.доллараар тооцсон бол төмрийн хүдрийг 75 ам.доллараар төсөвт тусгасан байна. Улмаар улсын төсвийн орлогыг 25.2 их наяд, зарлагыг 27.3 их наядаар тооцоолжээ. Улсын төсвийн алдагдал 2 их наяд буюу ДНБ-ий 2.8 хувьд хүрнэ.
Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалж, хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, боомтуудыг хатуу хучилттай авто замаар холбох, боомтуудад ухаалаг гарцыг суурилуулах, дэд бүтцийг хөгжүүлж, ачаа нэвтрүүлэх үйл явцыг хөнгөвчлөх зэрэг арга хэмжээг үргэлжлүүлэхээр 2024 оны төсвийн төсөлд тусгажээ.
2023 онд төсвийн тодотголоор 50 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж, одоогийн байдлаар 55 сая тонн нүүрс экспортлоод байна.