Mongolia Mining 2023 олон улсын уул уурхайн үзэсгэлэн 12 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэнд уул уурхайн салбарын дэлхийд тэргүүлэх технологийг 3 өдрийн турш дэлгэн харуулахаас гадна, эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, холбогдох хуулиуд, Монгол улсад хэрэгжих уул уурхай дэд бүтцийн төслүүд сэдвээр семинарууд болон тоног төхөөрөмжийн үзүүлэх тоглолтууд болно.
Мongolia Mining 2023 олон улсын уул уурхайн үзэсгэлэн тухайн салбарт техник технологийн хамгийн чухал арга хэмжээнд тооцогддог бөгөөд Уул уурхайн яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Ашигт малтмалын газар дэмжин ажиллаж уламжлалт ёсоор Майнэкс Монгол ХХК, Экспо Монгол ХХК - тай хамтран зохион байгуулж байна.
Энэхүү үзэсгэлэнд уул уурхай, газрын тосны олборлолт, хайгуулын компаниуд, үйлчилгээ тоног төхөөрөмж ханган нийлүүлэгчид, үнэлгээ консалтингийн компаниуд, хөрөнгө оруулагч, банк санхүүгийн байгууллагууд болон эдгээр салбарт оролцоо бүхий төрөл бүрийн 200 орчим бизнесийн байгууллага оролцож байгаа юм.
Үүнд:
- Ашигт малтмалын олборлолт явуулж байгаа уул уурхайн компаниуд
- Газрын тосны хайгуул олборлолтын компаниуд
- Геологийн судалгаа шинжилгээ, хайгуулын компаниуд
- Уул уурхай, газрын тосны машин механизм, тоног төхөөрөмж нийлүүлэгчид
- Өрөмдлөгийн үйлчилгээ, тоног төхөөрөмж нийлүүлэгчид
- Тэсэлгээний бодис үйлдвэрлэгчид, нийлүүлэгчид
- Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэгчид
- Хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэл нийлүүлэгчид
- Катерингийн болон ложистикийн үйлчилгээ үзүүлэгчид
- Байгаль орчны нөхөн сэргээх үйлчилгээ
- Консалтинг, ня-бо бүртгэл, хууль зүйн зөвлөгөө болон үнэлгээний байгууллагууд
- Банк санхүү, даатгалын компаниуд
- Салбарын боловсролын байгууллагууд, их сургуулиуд
- Хайгуул, ашиглалтын лиценз эзэмшигчид
- Ашигт малтмалын худалдааны компаниуд
- Автоматжуулалт, мэдээлэл технологийн, програм хангамжийн, лаборатор шинжилгээний болон харилцаа холбооны үйлчилгээнүүдийг хамруулжээ.