Монгол, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн” нь алтны “Баян хөндий” төслийн ТЭЗҮ-ийг шинэчлэн бүртгүүлжээ. Манай улсын баруун өмн өд бүсэд орших, өндөр агуулга бүхий, илээр олборлох боломжтой дээрх төслийн хараат бус ТЭЗҮ-ийг өнгөрсөн наймдугаар сарын 15-нд эцэслэн, энэ сарын 25-нд баталсан бөгөөд SEDAR системд бүртгүүлсэн байна. Эл шинэчилсэн ТЭЗҮ- ийг “O2 mining”, “Roma group”-ээр ахлуулсан Монголын болон манайд үйл ажиллагаа эрхэлж байсан туршлагатай, олон улсын зөвлөх компаниуд хамтран боловсруулсан аж. Уг ажлыг гүйцэтгэхдээ NI 43-101 Эрдсийн нөөцийн тайлагналын стандартыг мөрдлөг болгожээ. Тус ТЭЗҮ-д “Хар морь” ордын анхан шатны нөөцийг тодорхойлон багтааснаас гадна геологийн болон үйлдвэрлэлийн нөөцийг шинэчлэн тооцоолж, хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны зардал, металлын үнийг шинэчилсэн гэнэ.