Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчооныг цахим санд байршуулжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар "Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон" бүтээлийг esan.mn цахим санд байршуулжээ. Энэхүү бүтээлийг түүх, хэл, соёл, уран зохиол, сурвалж судлал, газар зүй, нэр судлал зэрэг салбарын 25 эрдэмтэн хамтран жил гаруй хугацаанд бүтээсэн юм. “Монголын нууц товчоо” бүтээлийг уншихад ерөнхий мэдээлэл авч үлддэг байсан бол дэлгэрэнгүй тайлбартай хэвлэснээрээ бүгдийг нь ойлгож унших нөхцөл бүрджээ.
2024-03-15
“157 тоотын диваажин”
МУИС, МУБИС-ийн Утга зохиолын нэгдэл, Р.Чойномын нэрэмжит “Залуу нас” дугуйлангийн гишүүн, залуу яруу найрагч Б.Санчирыг энэ удаагийн “Уран зохиол” буландаа онцолж байна. 1999 онд Улаанбаатар хотод төрж, 2022 онд МУБИС-ийг Хэл, уран зохиол судлаач мэргэжлээр төгссөн тэрбээр шинэ цагийн яруу найрагт өөрийн гэсэн өнгө аясыг бүрдүүлж яваа авьяаслаг, залуу уран бүтээлчдийн нэг юм. Түүний “157 тоотын диваажин” хэмээх яруу найргийн анхны түүвэрт багтсан болон сүүлийн үед бичсэн шинэ шүлгүүдээс уншигчдадаа дээжлэн хүргэе.
2024-03-14
2024 онд заавал зочлох 20 музейн нэгээр “Чингис хаан”-ыг нэрлэжээ
“Адал явдал хайгч аялагчид ихэвчлэн Монголын өргөн уудам говь нутгийг, эсвэл Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолбор газраар зугаалах нь элбэг. Харин хөл хөдөлгөөн ихтэй Монголын нийслэлийг голдуу дамжин өнгөрдөг. Тэгвэл нийслэл Улаанбаатарт түүх археологийн үнэт олдворууд, тэр дундаа үлэг гүрвэлийн яс, эртний чулуун сийлбэр, мөнXIII зууны домогт хаан Чингисийн түүхийг өгүүлэх музей байна. Энэхүү гайхалтай музейг үзэхээр төлөвлөсөн бол Улаанбаатар хотод ганц хоноход хангалтгүй” гэж “National geographic” мэдээлжээ.
2024-03-12
Бүргэдийн баярыг гадаадын 2000 гаруй жуулчин үзжээ
Бүргэдийг гаршуулж, ан ав хийх уламжлал 6000 жилийн өмнө төв Азид үүсжээ. Энэхүү уламжлалыг өдгөө монголчууд, тэр тусмаа казах түмэн хамгийн сайн хадгалж үлдсэн байна. Бүргэдээр ан ав хийх уламжлалыг 2010 онд ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвд бүртгүүлсэн байдаг. Энэ уламжлалыг олонд таниулах зорилготой, БОАЖЯ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолбор, Монголын бүргэдчид холбоо, Баян-Өлгий аймгийн Соёл урлагийн газар хамтран зохион байгуулсан 18 дахь удаагийн Бүргэдийн баяр өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо
2024-03-11
“Вердийн дуучин” эх орондоо Макбетыг нь “амилуулав”
ДБЭТ суут Ж.Вердийн “Макбет” дуурийг өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард тайзнаа тавьсан билээ. Тухайн үед уран бүтээлчдийн дундаас “Яагаад заавал “Макбет”- ыг тавих ёстой вэ. Сэдэв хүнд, олон улсад төдийлөн тоглодоггүй бүтээл шүү дээ. Тэгээд ч манай баритонууд нас залуу, таарч тохирох уу” гэх зэрэг асуулт гарч байсан билээ. Гэсэн ч тухайн үеийн удирдлага нь ивээн тэтгэгчдийн хүсэлтийг харгалзан уг дуурийг бүтээхээр зүтгүүлсэн түүхтэй. Найруулагчаар театрын ерөнхий найруулагчаар томилогдоод удаагүй байсан С.Баттулга ажилласан. Тэдний шинэ бүтээлийг үзэгчид таалан хүлээж авснаас хойш эдүгээ тав дахь удаагаа тоглолоо. Энэ удаа гол дүр Макбет жанжинд Ардын жүжигчин Э.Амартүвшин тоглосноороо онцлог байв. Тэрбээр амралтаараа эх орондоо ирсэн бөгөөд театрынхан өмнө нь хүсэлт тавьсны дагуу хамт олонтойгоо хамтран тоглолоо
2024-03-11
Д.ЧУЛУУНБАТ: Монголоо би дэлхийн эх гэж боддог
“Норфей арт” галерейд зураач Д.Чулуунбат “Тэнгэр” үзэсгэлэнгээ өнөөдөр нээлээ. Байгалийн, түүхэн сэдэвт болон сюрреалист чиглэлийн бүтээлүүдээ тэнгэр заяат монголчууддаа зориулан дэлгэж буйгаа тэрбээр хэлсэн юм. Байгаль эхээ хайрлаж, үүх түүхээ санаж, эв эеийг хичээж амьдарвал өнөөдрөөс илүү сайхан нийгмийг хамтдаа бүтээх юм шүү гэсэн санаа, агуулгыг зургуудаараа илэрхийлэхийг тэрбээр хүсжээ
2024-03-07
"Музейн нээлттэй өдрүүд"-д 70 мянга орчим иргэн хамрагджээ
Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан, үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Музейн нээлттэй өдрүүд”-ийг Соёлын яамнаас гуравдугаар сарын эхний 7 хоногт зохион байгуулж байна.
2024-03-07
Бүргэдийн баяр ирэх амралтын өдрүүдэд болох нь
Бүргэдээр ан хийлгэх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үедээ өвлүүлэн, олон улсад сурталчлан таниулах казах түмний баярыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Бүргэдийн баяр энэ сарын 9-10-нд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болох гэнэ. Энэ үеэр олон төрлийн тэмцээн, уралдаан зохион байгуулдаг бөгөөд оролцогчид үндэсний хувцсаараа гоён, гаршуулсан бүргэдээ шуун дээр суулгаж, ан хийхэд тусгайлан сургасан морьтой жагсаал хийдэг. Тэднээс уламжлалт зан заншлаа хадгалсан, хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтойг нь шалгаруулдаг уламжлалтай
2024-03-06
Э.Амартүвшин “Макбет”-аар эргэн ирнэ
Э.Амартүвшин олон жилийн дараа театртаа ирэхэд ДБЭТ-ын ажиллах хүч залуужиж, илүү хүчирхэг болсныг хараад баярлах сэтгэл төрсөн тухайгаа дурдлаа. Энэхүү дуурийн найруулагчаар ДБЭТ-ын ерөнхий найруулагч С.Баттулга, удирдаачаар Ц.Тэлмүүн-Очир, хөтлөх найруулагчаар Б.Цэрэндаваа, зураачаар О.Баярмагнай нар ажиллаж, тус театрын гоцлол дуучид, симфони найрал хөгжимчид болон найрал дуучид оролцох юм.
2024-03-05
Улиран одсон үеийн эр зоригийн түүх
“Шадар гурван цэрэг”-ээр гуравдугаар сарын үзвэр эхэллээ. Цаашид ч үзвэрүүд хөврөхөөр буй. Энэ сарын 1 буюу өнгөрөгч баасан гарагт Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн тайзнаа “Про” театрынхан улирлын нээлтийн тоглолтоо уг жүжгээр хийсэн юм
2024-03-04
Дэлхийн хэмжээний охидын хамтлагт нэгдэх боломж нээгдлээ
32 улсад хэрэгжүүлэх “Click the star” төсөлд оролцогчдын бүртгэл эхэллээ. Уг төслөөр дэлхийн 32 улсаас дуулах, бүжиглэх авьяастай, 13-18 насны охидын хамтлаг бүрдүүлэх аж. Үүгээрээ улс орон бүрд “Bling оne” нэртэй, долоон гишүүнтэй 32 хамтлаг байгуулах юм байна. Одоогоор Перу улсаас охидын хамтлагт оролцох шилдгүүдийг шалгаруулжээ. Ингээд төсөл хэрэгжүүлэх хоёр дахь улсаар Монголыг нэрлэж, бэлтгэл ажлыг хангасан гэнэ
2024-03-04
Шилдэг зурагт номын эздийг шалгаруулахаар болов
Азийн сан олон улсын бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Хамтдаа уншицгаая” төслийнхөө хүрээнд шилдэг зурагт ном шалгаруулах “Үлгэрч үнэгхэн” уралдаан зарлажээ. Энэ нь монгол хэлээрх хүүхдийн номын хүртээмжийг сайжруулах, зохиолч, уран бүтээлчдийг дэмжих зорилготой гэнэ. Уралдаанд оролцогчдын бүтээлийг “Шилдэг зурагт ном”, “Шилдэг зураглал”, “Шилдэг зохиол”, “Шилдэг, шинэ зурагт ном”, “Шилдэг, хэвлэгдээгүй ном” гэсэн таван төрлөөр шалгаруулах юм байна.
“Үлгэрч үнэгхэн”-ий бүтээл хүлээн авах хугацаа 40 гаруй хоног үргэлжлээд өнөөдөр дуусаж буй бол шилдгүүдийг ирэх сарын 25-нд зарлах аж
2024-03-01
Дүрслэх урлаг дахь бүсгүйчүүдийг “танилцуулна”
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн хамгаалах өдөрт зориулсан “Бүсгүйчүүдийн дүр дүрслэх урлагт” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Тус музейнхэн дөрөв дэх удаагийн эл үзэсгэлэнгээ Монголын эмэгтэйчүүдийн холбоотой хамтран өнөөдөр нээх гэж байна. Музейн сан хөмрөг дэх, үе үеийн уран бүтээлчдийн оюуны бүтээл, тэр дундаа бүсгүй хүний сэтгэл зүрх, дотоод ертөнцийг илэрхийлэн дүрсэлсэн бүтээлүүдийг үзэсгэлэнд дэлгэх нь
2024-03-01
Шог зураач Ц.Байдыгийн бүтээлүүдийг дэлгэлээ
Ардын зураач, шог зургийн мастер Ц.Байдыгийн бүтээлүүдийг Монголын уран зургийн галерейн байнгын үзэсгэлэнгийн танхимд дэлгэжээ. Тус галерейгаас энэ онд сэдэвчилсэн таван үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь энэ аж. Нийгмийн өөр тал, хүмүүсийн харилцаа, үзэл суртал, хуучин, шинийн зөрчил, шашин шүтлэг, соёлын өв, хэл яриа зэрэг олон сэдвийг харуулсан 52 шог зургийг уг үзэсгэлэнд багтаасан байна
2024-03-01
Түүх соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад 12 өв нэмэв
Дээрх дурсгалууд өмнө нь Аймаг, нийслэлийн хамгаалалтын зэрэглэлд байх түүх соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад байжээ. Тэгвэл улсын хамгаалалтад авснаар тухайн дурсгалын эх төрх, бүрэн бүтэн байдлыг хадгалах чиглэлээр илүү өргөн хүрээний арга хэмжээ хэрэгжүүлэх боломж бүрдэх гэнэ. Мөн дурсгалын үнэ цэн, ач холбогдлыг нэмэгдүүлж, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтойг албаныхан онцоллоо.
2024-03-01
Рэвью: Биднийг гэгээрүүлэх “Клеопатра”
Биднийг гэгээрүүлэхийг хүссэн уран бүтээлчид “Клеопатра” жүжгийг тайзнаа амилуулжээ. Үзэгчид ч шинэхэн театрын анхны бүтээл “Клеопатра” Монголын хөрсөнд буусныг сонирхохоор танхимыг дүүргэжээ. Улмаар хоёр үзэгдэлт жүжгийн завсарлагааны хонх дуугарч, гэрэл асахтай зэрэгцэж тэд шивэр авир дуу гаргаж, дүнгэнэж эхлэв. Тэдний зарим нь “Тайз засал үнэхээр супер болжээ” гэдэгтэй бүрэн дүүрэн санал нэгдэв. Дээр нь хувцас хэрэглэлийн нүд алдам гоёмсогийг дурдахаа мартсангүй. Нөгөө хэсэг нь “Жүжигчин Н.Баярмаад “Клеопатра”-гийн дүр төгс зохицсон” гэдгийг яг таг баталж, уулга алдах аж. Аа бас “Хасар” Жагаа Цезарь болсон нь нүдээ олжээ. Цезарийн дотоод илэрхийллийг үүнээс илүү яаж гаргах вэ” гэж шагшив. Хүүхнүүд “Марк Антоний” хурдхан гарч ирээсэй гэж хүсэмжлэх аж. Тийн хүсэмжлэхэд тэднийг хяссан аятай завсарлагааны 15 минут хэтэрхий урт үргэлжлэх шиг.
2024-02-29