Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан, үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Музейн нээлттэй өдрүүд”-ийг Соёлын яамнаас гуравдугаар сарын эхний 7 хоногт зохион байгуулжээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 70 мянга орчим иргэн музейгээр үйлчлүүлсэн бөгөөд үүний 43 хувь нь бага насны хүүхдүүд байна. Энэ хүрээнд төрийн болон орон нутгийн өмчийн 35 музей, орон нутаг судлах 270 музейн 800 орчин ажилтан албан хаагчид гуравдугаар сарын 1-7-ны өдрүүдэд “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг улс даяар зохион байгуулагдаж буй.
Музей нь тухайн улсын өнгөрсөн одоо цагийн оюуны сан үнэт зүйлийг цуглуулж, хадгалж хамгаалж, түүнд дээрээ тулгуурлан олон нийтэд үндэсний түүх, соёл, ондоошил онцлогийг илэрхийлсэн мэдлэг мэдээллийг түгээж байдаг хамгийн тэгш хүртээмжтэй соёл гэгээрлийн байгууллага юм. Энэ утгаараа нийгмийн хөгжлийг дэмжих, оюунлаг иргэнийг төлөвшүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулан 2018 оноос эхлэн “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг улс орон даяр зохион байгуулж үзэгчдэд нээлттэй “үнэ төлбөргүй” үзүүлж ирсэн ба энэ хүрээнд музейд зочлох үзэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна.
Улаанбаатар хотод:
- Монголын үндэсний түүхийн музей
- Монголын дүрслэх урлагийн музей
- Монголын театрын музей
- Монголын Байгалийн Түүхийн Музей
- Чойжин ламын сүм музей
- Богд хааны ордон музей
- Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын музей
- Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей
- Олон улсын оюун ухааны музей
- Монголын угсаатны зүйн гэр музей
- Цагдаагийн музей
- Монгол цэргийн музей
- Чингис хаан үндэсний музей
- Г.К.Жуковын гэр музей
- Улаанбаатар хотын музей
Орон нутагт
- Данзанравжаагийн гэр музей
- Хар хорины музей
- Орон нутгийн музейнууд