Монгол орны өвөрмөц тогтоц, олон зуун жилийн турш хадгалагдсан нүүдлийн соёлтой танилцахаар гадаадын жуулчид ирдэг. Тэгвэл энэ жил зөвхөн нүүдлийн соёл, онгон байгалийг бус, “Чингис хаан” үндэсний музейг зорин ирэх жуулчдын цуваа тасрахгүй бололтой. Учир нь “National geographic”-аас гаргасан, 2024 онд заавал зочлох 20 музейн нэгээр “Чингис хаан”-ыг нэрлэсэн байна.
“Адал явдал хайгч аялагчид ихэвчлэн Монголын өргөн уудам говь нутгийг, эсвэл Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолбор газраар зугаалах нь элбэг. Харин хөл хөдөлгөөн ихтэй Монголын нийслэлийг голдуу дамжин өнгөрдөг. Тэгвэл нийслэл Улаанбаатарт түүх археологийн үнэт олдворууд, тэр дундаа үлэг гүрвэлийн яс, эртний чулуун сийлбэр, мөнXIII зууны домогт хаан Чингисийн түүхийг өгүүлэх музей байна. Энэхүү гайхалтай музейг үзэхээр төлөвлөсөн бол Улаанбаатар хотод ганц хоноход хангалтгүй” гэж “National geographic” мэдээлжээ.
Бэлтгэсэн: У.Цэцэгсүрэн