Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өв соёл

Түүх соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад 12 өв нэмэв

Дээрх дурсгалууд өмнө нь Аймаг, нийслэлийн хамгаалалтын зэрэглэлд байх түүх соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад байжээ. Тэгвэл улсын хамгаалалтад авснаар тухайн дурсгалын эх төрх, бүрэн бүтэн байдлыг хадгалах чиглэлээр илүү өргөн хүрээний арга хэмжээ хэрэгжүүлэх боломж бүрдэх гэнэ. Мөн дурсгалын үнэ цэн, ач холбогдлыг нэмэгдүүлж, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтойг албаныхан онцоллоо.
2024-03-01

Солонгосчууд соёлын өвийг сэргээн засах туршлагаасаа хуваалцаж байна

“Чингис хаан” үндэсний музей, ШУТИС, БНСУ-ын Гунжүгийн үндэсний их сургууль хамтран соёлын өвийг хадгалалт, хамгаалалтхариуцсанмэргэжилтнүүдийн чадавхыг сайжруулах сургалтыг манай улсад явуулж байна. Үүнд нийслэл, орон нутгийн 11 байгууллагын 30 орчим ажилтныг хамруулж буй бөгөөд Солонгосын Үндэсний музейн Хадгалалт, хамгаалалтын хэлтсийн мэргэжилтнүүд тэдэнд үзмэрт сав, баглаа боодол хийх, шавар, керамик эдлэл цэвэрлэх, нөхөх, сэргээн засварлах аргачлалыг онол, практик хослуулан зааж буй гэнэ
2024-02-23

Солонгос мэргэжилтнүүд музейн үзмэр сэргээн засах туршлагаа хуваалцлаа

Чингис хаан Үндэсний музей, ШУТИС болон БНСУ-ын Гунжүгийн Үндэсний их сургууль хамтран “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх сургалт” зохион байгуулж байна.
2024-02-22

21 хүрээ хийдийг анхны төрх, хийц загвараар нь сэргээн зуржээ

Одоогоос 80 гаруй жилийн өмнө сүйдсэн 21 хүрээ хийдийг анхны төрх, хийц загвараар нь сэргээн, уламжлалт монгол зургийн аргаар зуржээ. МУБИС-ийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн Дүрслэх урлагийн тэнхимийн багш, “Монгол урлахуйн өв уламжлал” төрийн бус байгууллагын тэргүүн О.Доржготов тэдгээрийг бүтээсэн байна. Тэрбээр бүтээлүүдээ олон нийтэд танилцуулах зорилгоор “Хоосон чанарыг тольдохуй” үзэсгэлэнг энэ сарын 24-нд “Чингис хаан” үндэсний музейд нээх аж
2024-02-22

“Бүргэдийн баяр 2024" гуравдугаар сарын 9,10-нд болно

Казах түмний бүргэдээр ан хийлгэх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, олон улсад сурталчлан таниулах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Бүргэдийн баяр-2024" гуравдугаар сарын 9,10-нд "Чингис Хааны Хүрээ" цогцолборт болно.
2024-02-20

Монголын зургаан төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворыг хүлээлгэн өглөө

Монголын зургаан төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворыг АНУ-аас 2024 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод авчирч, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу холбогдох байгууллагад хүлээлгэн өгөв. Тэдгээрийн дунд “Tyrannosauridae” бүлд хамаарах “Alioramus” үлэг гүрвэлийн олдвор байгаа нь зөвхөн Монголын нутаг дэвсгэрээс олддог байна.
2024-02-19

Гадаад улсын элчин сайд нар, олон улсын байгууллагын төлөөллүүдийн золголт боллоо

XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн сар шинийн баярыг тохиолдуулан гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар, НҮБ, түүний төрөлжсөн болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын тэргүүн нарт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон яамны удирдлагууд сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, золголт хийв.
2024-02-14

Монгол судлалын бүсчилсэн хуралд 150 гаруй эрдэмтэн, судлаач оролцжээ

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам Монгол Соёлын төвтэй хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг хуралд Жорж Вашингтоны их сургууль, Пенсильванийн их сургууль, Канзасын их сургууль, Роджерс их сургууль, Делаверийн их сургууль, Жонс Хопконс их сургууль, Мичиганы их сургууль, Баруун Вашингтоны их сургууль, Зүүн Тенниси мужийн их сургууль, АНУ-ын Төрийн Департаментын харьяа дипломат институт, Лондон хотын Коуртаулд урлагийн институтийн эрдэмтэн судлаачид оролцжээ.
2024-02-14

Хураасан идээгээ зөвхөн цусан төрлийн хүмүүстээ хүртээгээрэй

Тавгийн идээг хураах ёс нь нутаг бүрд харилцан адилгүй. “Монгол ёс заншлын тайлбар толь”-д тавгийн идээгээ шинийн гуравны өдөр хураах тухай дурджээ.
2024-02-12

Бага насны хүүхдүүдийг үнсэхээс Зайлс хийгээрэй

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд өчигдөр мэдээлсэн. ХӨСҮТ-ийн захирал Ж.Байгалмаа “Сар шинийн баяраар амьсгалын замаар дамжих халдварт өвчин өргөн хүрээнд тархах магадлалтай. Улсын хэмжээнд Улаанбаатар болон 12 аймагт уг өвчний идэвхжил өндөр байна. Томуугийн А хүрээний H3N2 болон коронавирусийн тархалт их байгаа. Нэг дор олноороо цуглаж, хоорондоо золгох үед амьсгалын замын өвчнүүд дамжин тархах эрсдэлтэйг анхааруулъя” гэв.
2024-02-09

“World Dance Grand Prix-2024” тэмцээнээс алт, мөнгө, хүрэл гардав

Монголын бүжигчид БНСУ-д болсон “World Dance Grand Prix-2024” тэмцээнд оролцож, амжилт гаргажээ. Тодруулбал, Завхан аймгийн “Amka dance” сургалтын төвийн бүжигчид уг тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож, Очирбалын Энхмарал “Биелгээн намба” бүжгээр алт, Бямбажаргалын Энх-Оргил “Үлэмж гоо” бүжгээр алт, хамтлаг бүжгийн төрөлд “Донж-3”-ийн бүжигчид хүрэл медаль хүртсэн байна. Тэмцээн энэ сарын 1-3-нд болжээ.
2024-02-08

Мишигийн Цэдэндоржийн гэрээслэл

Нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч, их гүүш М.Цэдэндоржийн мэндэлсний 92 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тэрээр 1932 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр мэндэлжээ.
2024-02-07

Эсгий ширмэл урлаач Д.Цэндсүрэнг шилдэг өвлөн уламжлагчаар тодрууллаа

Засгийн газрын 2018 оны 354 дүгээр тогтоолын дагуу шилдэг өвлөн уламжлагчийг жил бүр тодруулдаг. 2023 оны шилдэг өвлөн уламжлагчаар Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат иргэн Д.Цэндсүрэнг шалгаруулжээ. Тэрбээр эсгий ширмэл урлалын өв тээгч юм байна. Нүүдэлчин монголчуудын уламжлалт гар урлалын сонгодог төлөөлөл нь эсгий ширмэл урлал. Эл урлалыг Д.Цэндсүрэн ээж Д.Долгороосоо өвлөн авсан бөгөөд үндсэн язгуур хэв шинжээр нь 57 жил хадгалж, хөгжүүлж буй аж
2024-02-05

Өмнөговийн тэмээн сүрэг 16 түмд хүрсний баярыг тэмдэглэлээ 

Тэмээний баяр, наадам жилээс жилд өргөжиж, орон нутгийнхан болон гадаадын жуулчдын сонирхлыг эрхгүй татсаар байна. Говийн малчдын ийм нэгэн баяр наадам, өв соёлыг сурвалжлахаар Өмнөговь аймгийг зорилоо. Тус аймгийнхан өв соёлоо олон нийтэд таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Түмэн тэмээний баяр”-ыг 1997 оноос зохион байгуулж байгаа юм. Өнөө жил тус аймгийнхан 160 мянга гаруй тэмээ тоолуулж, улсдаа тэргүүлсэн байна. Тиймээс энэ сарын 2, 3-нд зохион байгуулсан, 25 дахь удаагийн наадмаа “16 түмэн тэмээний баяр” хэмээн нэрийджээ. 
2024-02-05

XVII жарны "ХИЛЭНТ ЭХ" хэмээх МОДОН ЛУУ жилийн МӨР ГАРГАХ ЗУРХАЙ ба СУУДЛЫН ЗАСАЛ

Шороон үхрийн ерөнхий шинж: Улс орон амгалантай. Тариа төмс, өвс ургамал дэлгэрэх. Амуу будаа арвин. Жилийн эхэн, хаврын гурван сар, дөрвөн улирлын эхэн салхитай. Өндөрлөг газар, голын эхэн, хавцал газар хийгээд голын хөндийн адаг хэсгээр өвс ургамал, тариа төмс, газрын гарц их. Жилийн дундуур тариалан сайн. Сүү сааль арвин, залуу хүмүүний ажил үйлс дэлгэрэх. Үр, ач өнөр өтгөн болох. Жилийн сүүлээр ургац арвин. Эр хүмүүн яаруу, эм хүмүүн тайван байна. Мал сүрэгт сайн. Хурмал өвчин өчүүхэн гарна. Нялхаст амгалантай, өвгөдөд ширүүн, залууст машид ширүүн болно.
2024-02-05

Уран хатгамалчдын бүтээлүүдийг дэлгэлээ

Богд хааны ордон музейгээс жил бүрийн Цагаан сарын өмнө “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэн зохион байгуулдаг уламжлалтай. Зургаа дахь удаагийн буюу “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн үзэсгэлэнг өчигдөр нээлээ. Уламжлалт өв соёлоо сэргээн хөгжүүлэх зорилготой уг арга хэмжээг тус музейнхэн “Мандчирын наран” төрийн бус байгууллагынхантай хамтран зохион байгуулж буй юм. Үүнд мэргэжлийн болон сайн дурын уран бүтээлчид, үйлчдийн бүтээлүүдийг дэлгэжээ
2024-02-02

Үлэг гүрвэлийн олдворуудыг Монгол руу тээвэрлэхэд бэлэн боллоо

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол өв ба дэлхий дахин” олон улсын арга хэмжээ тусгагдаж, соёлын өвүүдээ гадаад улсаас эргүүлэн авч ирэх, хамтарч судлах, үзэсгэлэн гаргах зэрэг арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байна.
2024-02-02

Соёлын биет бус өвийн 2023 оны шилдэг өвлөн уламжлагчаар Д.Цэндсүрэн шалгарчээ

2023 оны шилдэг өвлөн уламжлагчаар Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, Алтанбулаг сумын харьяат иргэн “Эсгий ширмэл урлал” өвийг өвлөн уламжлагч Д.Цэндсүрэн шалгарч, батламжаа авлаа.
2024-02-02