Тавгийн идээг хураах ёс нь нутаг бүрд харилцан адилгүй. “Монгол ёс заншлын тайлбар толь”-д тавгийн идээгээ шинийн гуравны өдөр хураах тухай дурджээ. “Удам судар нь урт удаан үргэлжлэнэ” хэмээн бэлгэдэж, хураасан идээгээ зөвхөн цусан төрлийн хүмүүстээ хүртээдэг байна.
Төвийн аймгуудад холоос зорьж ирэх үр хүүхдүүд, хамаатан саднуудыгаа ирж золгох хүртэл их идээгээ хураахгүй байх нь элбэг. Хураалаа гэхэд шинийн гурваны өдөр тавгийн идээгээ гурван үе болгон багасгах бөгөөд шинийн 15-ны дотор бүрэн хураадаг байна.