“Чингис хаан” үндэсний музей, ШУТИС, БНСУ-ын Гунжүгийн үндэсний их сургууль хамтран соёлын өвийг хадгалалт, хамгаалалт хариуцсан мэргэжилтнүүдийн чадавхыг сайжруулах сургалтыг манай улсад явуулж байна. Үүнд нийслэл, орон нутгийн 11 байгууллагын 30 орчим ажилтныг хамруулж буй бөгөөд Солонгосын Үндэсний музейн Хадгалалт, хамгаалалтын хэлтсийн мэргэжилтнүүд тэдэнд үзмэрт сав, баглаа боодол хийх, шавар, керамик эдлэл цэвэрлэх, нөхөх, сэргээн засварлах аргачлалыг онол, практик хослуулан зааж буй гэнэ. Мөн соёлын өвийг сэргээн засварлахад ашигладаг орчин үеийн дэвшилт арга, технологиудыг танилцуулж байгаа. Сургалтад хамрагдсан мэргэжилтнүүдэд өнөөдөр олон улсын сертификат олгох юм байна.
Бэлтгэсэн Н.Мишээл