Одоогоос 80 гаруй жилийн өмнө сүйдсэн 21 хүрээ хийдийг анхны төрх, хийц загвараар нь сэргээн, уламжлалт монгол зургийн аргаар зуржээ. МУБИС-ийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн Дүрслэх урлагийн тэнхимийн багш, “Монгол урлахуйн өв уламжлал” төрийн бус байгууллагын тэргүүн О.Доржготов тэдгээрийг бүтээсэн байна. Тэрбээр бүтээлүүдээ олон нийтэд танилцуулах зорилгоор “Хоосон чанарыг тольдохуй” үзэсгэлэнг энэ сарын 24-нд “Чингис хаан” үндэсний музейд нээх аж. Үүнд Зүүн хүрээний Богдын шар орд, Сарьдгийн хийд, Гүнжийн сүм, Луу гүний хүрээ зэргийг сэргээн дүрсэлсэн бүтээлүүдийг дэлгэх нь. Түүнчлэн 21 хийдийг сэргээх зорилгоор хийсэн судалгаа, уран бүтээлийн арга барилынхаа талаар дэлгэрэнгүй тайлбарласан “Монгол уран зураг-Өв уламжлал”, “Хүрээ хийдийн сэдэвт монгол зураг” номоо энэ үеэр олон нийтэд танилцуулах нь. “Хоосон чанарыг тольдохуй” үзэсгэлэн ирэх сарын 9 хүртэл үргэлжилнэ.