Хилэнт эх хэмээх Модон луу жилд өлсгөлөн болж мэсний аюул болж болзошгүй. Шороон үхрийн зурлагыг шинжих: Үхрийн толгой, омруу ногоон, эвэр, сүүл, чих, бие, дөрвөн шийр шар, ходоод улаан, амаа ангайгаад сүүлээ зүүн тийш шарвасан байдалтай явна.
Үхэр хариулаач: Ногоон дээлтэй, хөх бүстэй, шар царайтай үхэр хариулаач нялх хүүхэд байх бөгөөд үс нь чихнийхээ араар хийссэн, баруун гутлаа өмсөөд, зүүн гутлаа бүсэндээ хавчуулж, мяндсан шилбүүр барьж, үхрийнхээ өмнө яаран алхаж явна.
Шороон үхрийн ерөнхий шинж: Улс орон амгалантай. Тариа төмс, өвс ургамал дэлгэрэх. Амуу будаа арвин. Жилийн эхэн, хаврын гурван сар, дөрвөн улирлын эхэн салхитай. Өндөрлөг газар, голын эхэн, хавцал газар хийгээд голын хөндийн адаг хэсгээр өвс ургамал, тариа төмс, газрын гарц их. Жилийн дундуур тариалан сайн. Сүү сааль арвин, залуу хүмүүний ажил үйлс дэлгэрэх. Үр, ач өнөр өтгөн болох. Жилийн сүүлээр ургац арвин. Эр хүмүүн яаруу, эм хүмүүн тайван байна. Мал сүрэгт сайн. Хурмал өвчин өчүүхэн гарна. Нялхаст амгалантай, өвгөдөд ширүүн, залууст машид ширүүн болно.
ЖИЛИЙН ОНЦГОЙЛОН ҮЗЭХ ЗАРИМ ЗҮЙЛ
Жил орох: 1’ 13’ 25’ 37’ 49’ 61’ 73’ 85
- 13, 73-ны жил нь: Өөрийн төрсөн жилийн хүү махбодтой жил бөгөөд биеийн чулууг эрхэмлээрээ Нанжид, Банзрагч, Лхамын ганшиг, Жадамба уншуулж засагдана.
- 25, 85-ны жил нь: Өөрийн төрсөн жилийн нөхөр махбодтой учраас жаргал зовлон ээлжилнэ ад, зэтгэр босох жил гэнээ Доржнамжим, Цэнд, Доржнамжимын жавтүй айлтгавал машид тустай.
- 37, 97-ны жил нь: Төрсөн жилийн дайсан махбодтой жил бөгөөд эр эм 2 хоёулаа анхаарууштай гарз гарч болзошгүй тул Улаан юм, Цэгмэдийн чого, Лусын дором.
- 49-ний жил нь: Эх махбодтой хийморь доройтох гэм их тул Нит, Жадамба, 3н гүрэм уншуул.
- 61, 109-ний жил нь: Шулмын хөнөөл гарах магадлалтай Цэгмэдийн чого, 1000н цагаан, ногоон, дарь эх, Ширнэн, Цэнд тэргүүтэн олон тоогоор уншуулж байх.
ИВЭЭЛ ЖИЛ НЬ:
Бич, Хулгана жилтэй хүмүүс ивээл жил нь гарч байгаа ивээл жилийн засалтай алс явах, их үйл хийхэд анхаарууштай. Ном нь Жанцанзэмүүбүнжин олон 3н гүрэм, Жанаг гагдаг, Олон тоогоор Чойжоо дүгжүү гэх мэт.
ХАРШ ЖИЛ НЬ:
Хонь,Үхэр бага харш Нохой жилтэн их харш 7 19 31 43 55 67 79 91 103 харш тохионо ажил үйл алинд ч саад тотгор тохиолдог тул анхаарууштай. Бага харш нь төрсөн жилээс дээш доош дөрөв тоолж гаргадаг. Догсом, Юмжаврэндүйсүн, Сундуй Ширнэн олон 3н гүрэм, Жадамба гм. Бага харшийн нөлөө нь
Нашидүрсүн
Нашидүрсүм нь На нь Өвдөх Ши нь үхэх дүрсүм нь Үхээрт орших 3 юм.
- Гадна буюу жилийн нашидүрсүн нь тохиовол орлого багасаж гарз гарах тэргүүтэн болох болно.
- Дотоод буюу суудлын нашидүрсүм нь тохиовол ерөнхийдөө бие өвдөх хэмээх далд утгыг илэрхийлнэ.
Гүмиг
- Суудлын гүмиг нь эр хүн галд эм хүн усан суудалд суухыг хэлнэ. 9,17,25,33,41,49,57,65,73,81 эдгээр насанд тохионо. Гүмиг засалтай.
- Насны гүмиг нь 9,18,27,36,45,54,63,72,81 насанд суудлын гүмиг тохионо.
- 9,81 насны гүмиг нь аминд хорлолтой тул Манал, Улаан юм, уншуул.
- 18,36,54 насны гүмиг нь эдийн болон малын гарзтай тул Алтангэрэл, Норжмаа тэргүүтэнд шамдаж үйлд мөн гүмиг засалтай.
- 27,72 гүмиг нь насанд ад тотгортой тул сахиусны ганшиг зангад олонтой уншуулаарай мөн гүмиг засалтай.
- 45,63 насны гүмиг нь зовлон гаслан гарч болзошгүй тул Сундуй 3 Гурвангүрэм 3 удаа уншуулаарай. мөн гүмиг засалтай.
Мэнгэний гүмиг
10,19,28,37,46,55,64,73,82,91,100 Эдгээр насанд төрсөн жил нь ургаж буй жилийн мэнгэтэй адил байхыг хэлнэ. Үүнийг мэнгэ голлох хэмээн нэрлэдэг. Засал нь: Жанаггагдаг сахиусны ганшиг мөн мэнгэний засал хийлгэх.
Эх сурвалж: Гандантэгчэнлин хийд