Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өв соёл

Олон улсын соёлын IX чуулган Санкт-Петербург хотод болно

Соёлын сайд Ч.Номин Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Соёлын сайд хатагтай Соёлма Баяртуевна Дагаева болон албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа.
2023-10-24

Чойжин ламын сүм музей дэх сэргээн засварлах төсөл амжилттай хэрэгжлээ

Чойжин Ламын Сүм Музейг хэсэгчлэн засварлах он дамжсан төслийн ажил амжилттай хэрэгжиж дууслаа. АНУ-ын Элчин сайдын нэрэмжит Соёлын өвийг хамгаалах сангаас санхүүжүүлсэн уг төслийг АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй Дэлхийн хөшөө дурсгалын сан Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран Энэржин ХХК туслан гүйцэтгэснээр амжилттай хэрэгжүүллээ.
2023-10-14

Өмнөд Солонгосын кино урлагийн туршлагатай танилцлаа

Соёлын яам, Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл 28 дахь удаагийн Бусаны Олон улсын кино наадамд Монгол улсаа төлөөлөн оролцож байгаа бөгөөд албаны төлөөлөл Өмнөд Солонгосын Кино урлагийн зөвлөлийн төв оффистой танилцлаа.
2023-10-13

Эрмитаж дахь зарим үзмэрүүдийг эргүүлэн авах, хуулбарлах талаар ярилцжээ

Соёлын сайд Ч.Номин болон албаны төлөөлөл Эрмитаж музейд хадгалагдаж буй зарим үзмэрүүдийг эргүүлэн авах, хуулбарлах чиглэлээр хамтарсан ажлын хэсэг гаргах болон бусад соёлын солилцооны асуудлаар ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Евсиков Алексей Николаевичтай санал солилцлоо.
2023-10-10

Франц хотноо "Чингис хаан" үзэсгэлэн дэлгэнэ

музейн үзмэрийн орон зайг нэмэгдүүлэх, шинэ уран бүтээл, орчин үеийн технологи, томоохон уран бүтээлүүд, шинэ үзмэрээр баяжуулж дэглэж байгаа тул үйлчлүүлэгчдийн аюулгүй байдал, тав тухыг харгалзан үйл ажиллагааг 2023 оны 10 сарын 12-ноос 11 сарын 14 хүртэл түр хугацаагаар хааж буйг албан ёсоор мэдэгдэж байна.
2023-10-10

Д.Дарьсүрэн: Малын сүүнээс будаг гаргаж авах уламжлалт өв соёлыг 30 жил судалсан

Зуун зууны нүүдэлд гээгдэж хоцроогүй нүүдэлчдийн соёл өнө мөнхөд орших болтугай ...
2023-10-05

“Монгол наадам-Дэлхийн өв” сэдэвт хэлэлцүүлэг болно

Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас санаачлан “Монгол наадам Дэлхийн өв“ сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр 11.00 цагт Чингис хаан үндэсний музейд зохион байгуулна.
2023-10-03

Ноён хутагтын хэрэглэж байсан эд зүйлсийг танилцуулах нь 

Соён гэгээрүүлэгч, говийн ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойд зориулсан “Адистэд хурсан гайхамшиг” тусгай үзэсгэлэнг өнөөдөр 12.00 цагаас “Чингис хаан” музейд нээнэ. Соёлын яам, “Чингис хаан” музей, Дорноговь аймгийн ЗДТГ болон Говийн ноён хутагтын музейгээс хамтран зохион байгуулж буй тус үзэсгэлэнд нэрт соён гэгээрүүлэгчийн хэрэглэж байсан эд зүйлс, шашин, соёлын дурсгалууд, уран бүтээлтэй нь холбогдолтой 130 орчим үзмэр дэглэх аж. Тухайлбал, “Саран хөхөөний намтар” жүжгийн зохиолын гар бичмэл, есөн эрдэнийн шигтгээтэй гавал эрих, мөнгөн дотортой гавал аяга зэрэг хосгүй үнэт дурсгалыг багтаажээ. Говийн ноён хутагтын музейгээс эдгээр үзмэрийг авчирсан байна. Үзэсгэлэн ирэх арваннэгдүгээр сарын 5 хүртэл үргэлжилнэ. 
2023-09-29

Монгол өв соёлыг илтгэсэн арьсан эдлэлийн үзэсгэлэн дэлгэжээ

“Монгол өв соёл 2023” цуврал үзэсгэлэнгийн гол зорилго нь өнөөгийн хүүхэд залуучууддаа арьсан урлалын өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, таниулан сурталчлах юм.
2023-09-27

“Монголын Эзэнт гүрэн ба дэлхийн түүх” эрдэм шинжилгээний хурал боллоо

БНСУ-ын Зүүн хойд Азийн түүхийн сангаас зохион байгуулсан “Монголын Эзэнт гүрэн ба дэлхийн түүх” Монгол-Солонгосын хамтарсан эрдэм шинжилгээний хурал есдүгээр сарын 25-ны өдөр боллоо.
2023-09-26

Нүүдлийн соёлын боловсрол олгох сургалт эхэллээ

Сургалтаар нүүдлийн соёл, өв уламжлал, зан заншил, нүүдэлчин ахуйн талаарх ойлголтыг хүүхэд багачуудад олгох онол, арга зүйн мэдлэг эзэмшүүлэхэд чиглэгдэх бөгөөд Монгол хэл соёлыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлж, Монгол судлалыг хилийн чанадад хөгжүүлж буй байгууллага, иргэдэд Монгол хэл, бичгээ сурталчлан таниулж, заан сургах гарын авлага, эх хэрэглэгдэхүүнээр хангахад дэмжлэг үзүүлнэ.
2023-09-26

“Эргэж ирэхгүй намар” Азийн кино наадмаас шагнал хүртлээ

“Эргэж ирэхгүй намар” бүтээл Азийн кино наадмаас шагнал хүртлээ
2023-09-25

“Хайрын виз” шинэ найруулга, тавилт, шинэ уран бүтээлчидтэйгээр дахин "мэндэллээ"

УДЭТ-ын уран бүтээлчид Ц.Балдоржийн “Хайрын виз” уянгын драмын жүжгийг шинэчлэн үзэгчдэд хүргэх гэж байна. Эл уран бүтээлийг 2006 онд үзэгчдэд анхлан хүргэсэн бол 2019 онд найруулагч М.Батболдын найруулгаар дахин олны хүртээл болгож байв. Харин энэ удаа шинэ найруулга, шинэ тавилт, шинэ уран бүтээлчидтэйгээр хүргэх гэж байна.
2023-09-25

Ар Гүнтийн Хүннүгийн булшнаас илэрсэн төмөр тогоог Унгарт сэргээн засжээ

Археологийн малтлага судалгааны явцад 2 дугаартай булшнаас том хэмжээтэй төмрөөр хийсэн тогоо илэрч олдсон нь маш их зэвэрч, олон хэсэг болон бутарсан байдалтай, хадгалалтын байдал их эмзэг байв. Энэхүү төмөр тогоо нь өмнө нь манай улсаас илэрч байсан Хүннүгийн үеийн хүрэл тогоонуудтай хэлбэрийн хувьд төстэй боловч төмрөөр хийснээрээ онцлог, мөн хэмжээний хувьд анхаарал татахуйц том хэмжээтэй юм.
2023-09-21

"Тамгагүй төр" жүжгийг цуцалснаа театрын тог тасарсан гэж тайлбарлажээ

Ордос хотын "Эзэн Хороо" их театрын зүгээс "Тамгагүй Төр" жүжгийг цуцалснаа тог тасарсантай холбон тайлбарлажээ. 
2023-09-21

Буган чулуун хөшөөг дэлхийн өвд бүртгэх, эсэхийг хэлэлцэнэ 

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 45 дугаар ээлжит чуулган Саудын Арабт болж байна. Энэ удаагийн чуулганаар Монгол Улсын нутаг дэвсгэр дэх буган чулуун хөшөөг дэлхийн өвд бүртгэх, эсэхийг шийдвэрлэх аж. Монгол орны нутаг дэвсгэр дэх буган чулуун хөшөөнүүд нь хүрлийн цаг үед төв Азийн нүүдэлчдийн бүтээсэн гайхамшигт дурсгалуудын нэгт тооцогддог билээ. Өөрөөр хэлбэл, нүүдэлчдийн угсаа гарваль, нийгэм, аж ахуй, соёл, овог, аймаг хоорондын харилцаа холбоо зэрэг олон мэдээллийг агуулдаг өв гэдгээрээ онцлогтой. Одоогоор судлан тогтоосноор хэдэн зуун килограммаас дөрвөн тонн хүртэлх жинтэй буган чулуун хөшөөнүүд Монгол орны нутаг дэвсгэрээс олджээ.
2023-09-18

"Буган чулуун хөшөөг" ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэлээ

2023 оны 09 дүгээр сарын 10-25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 45 дугаар чуулганаар “Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд” өвийн газрыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэлээ.
2023-09-18

Тайландын Бангкок хотноо “Монгол цам” үзэсгэлэн гарна

Тайландын Бангкок хотод “Монгол цам” үзэсгэлэн аравдугаар сарын 24-нд нээлтээ хийнэ. Сарын хугацаанд үргэлжлэх олон улсын аялагчдын мэлмийг баясгах үзэсгэлэнгийн үеэр “Welcome to Mongolia” үйл ажиллагааг сурталчлан, Монгол цамын үзүүлбэрийг толилуулна.
2023-09-17