Зураач уран бүтээлч Чүлтэмийн Баярсайхан “Монгол өв соёл 2023” арьсан урлалын бүтээлүүдээ Соёлын яамны үзэсгэлэнгийн галерейд дэлгэн олны хүртээл болгож байна. “Монгол өв соёл 2023” цуврал үзэсгэлэнгийн гол зорилго нь өнөөгийн хүүхэд залуучууддаа арьсан урлалын өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, таниулан сурталчлах юм. Тухайлбал, авдар сав нь байгаль цаг уурын нөхцөл мөн хүн төрөлхтний оюун санаа, сэтгэлгээний хувьсал өөрчлөлт, боловсронгуй технологи болон соёл урлагтай холбоотой хөгжиж ирсэн. Нүүдэлчин Монголчуудын ширэн урлал эрт үеэс үүсэж, өнөөг хүртэл хөгжиж ирсэн бөгөөд эртний цэрэг эрс нь хатаасан ширээр хуяг дуулгаа хийдэг байсан нь тод харуулна.
Ч.Баярсайханы бүтээлүүд нь Монголын уламжлалт хөөмлийн аргаар цэвэр үхрийн ширэн дээр хийсэн морины бурхан Дамдин Янсан, Баян Намсрай, ямааны арьсыг хатааж сийлсэн хийморийн морь, Ганга нуур, Дугар зайсан, сарлаг, эх үрс зэрэг ханын чимэг. Хэрэглээний авдрыг гоёлын арьсаар битүү бүрж, бурхантай авдар, даллагын хайрцагтай нь хамт бүтээснээрээ онцлогтой юм. Уг үзэсгэлэн 2023 оны аравдугаар сарын 7-ны өдөр хүртэл үргэлжилнэ.