Тайландын Бангкок хотод “Монгол цам” үзэсгэлэн аравдугаар сарын 24-нд нээлтээ хийнэ. Сарын хугацаанд үргэлжлэх олон улсын аялагчдын мэлмийг баясгах үзэсгэлэнгийн үеэр “Welcome to Mongolia” үйл ажиллагааг сурталчлан, Монгол цамын үзүүлбэрийг толилуулна.
Монголын үзэсгэлэнт байгаль, ан амьтад, ахуй амьдралыг жуулчид сонирхохоос гадна өв уламжлал, зан заншлын өвөрмөц онцлогийг тусгайлан сонирхон, судалж зорин ирдэг аялагчид бий. Тэдний нэг нь Тайландын алдарт гэрэл зурагчин Жатэнипат Кэтпрадит (Jatenipat Ketpradit), Монгол хүрээ цамын гэрэл зургаар дагнан олон улсад үзэсгэлэн гарахаар төлөвлөж байгаа юм байна.
Түүний үзэсгэлэнд 40 гаруй орноор 20 орчим жил аялан “Чингис хаан үзэсгэлэн”-гээ толилуулсан “Маск” ТББ-ын үүсгэн байгуулагч, Соёлын элч, цамын баг урлаач Н.Ганхуяг мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч хамтран ажиллаж, “Макс үзэсгэлэн”-гээ мөн хамтран толилуулна. БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ гэрэл зурагчин Жатэнипат Кэтпрадит, АНУ дахь Монгол Улсын Соёлын элч Н.Ганхуяг, Мэргэжлийн гэрэл зургийн аялал зохион байгуулагч Л.Баяндоржийг хүлээн авч уулзах үеэрээ “Монгол цам”-ыг дэлхийн өвд бүртгүүлэхэд дэмжихээ илэрхийжээ.