БНСУ-ын Зүүн хойд Азийн түүхийн сангаас зохион байгуулсан “Монголын Эзэнт гүрэн ба дэлхийн түүх” Монгол-Солонгосын хамтарсан эрдэм шинжилгээний хурал есдүгээр сарын 25-ны өдөр боллоо. Хурлын нээлтэд Түр хамаарагч Ж.Оюунбаатар, Зүүн хойд Азийн түүхийн сангийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга И Енхо, Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, БНСУ-ын Үндэсний түүхийн хүрээлэнгийн захирал Ким Ингел нар баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлжээ.
Эрдэм шинжилгээний хуралд БНСУ-ын Сөүлийн их сургуулийн хүндэт профессор Ким Ходон, Ихва их сургуулийн доктор Михайл Биран, Монгол Улсын Чингис хаан музейн захирал С.Чулуун, ШУА-ийн Архелогийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэн нар үндсэн илтгэл тавив. Монголын эзэнт гүрний түүхийг бичих суурь ба ойлголт, Чингис хаан ба Монголын эзэнт гүрний өв гэсэн хоёр салбар хуралдаан болж, долоон илтгэл тавьж, нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгуулжээ.