"Тамгагүй Төр" жүжгийг ӨМӨЗО-ы Ордос хотод энэ сарын 19-21-нд тоглох байсан хэдий ч цуцлагджээ. Жүжгийн баг, уран бүтээлчид нь бүхий л зөвшөөрлийг нь аваад Монгол, Англи, Хятад уран бүтээлчид холбогдох бэлтгэлээ тухайн газар оронд нь хамтраад хийсэн. Тоглолт болох өдөр Өвөрмонголчууд үндэсний хувцас дээлээр гоёж олноороо цугласан хэдий ч яг тоглолт болохын тоглолт цуцалсныг мэдэгдэж, өмнө хаалга барьсан аж.
Ордос хотын "Эзэн Хороо" их театрын зүгээс "Тамгагүй Төр" жүжгийг цуцалснаа тог тасарсантай холбон тайлбарлаж, албан мэдэгдэл гаргасан байна.
Ташрамд дурдахад, "Тамгагүй төр" жүжгийн "Хайрын домог" дууг дуучин И.Мишээл ӨМӨЗО-ы алдарт дуучин Тэнгэртэй хамтран дуулах бэлтгэл ажлаа хангаад байсан юм.