Соёлын яам, Хөдөлмөр нийгэм хамгааллын яам, Гадаад харилцааны яам, Монголын Үндэсний зуслангуудын холбоо, СУИС-ийн Соёлын сургууль хамтран “Нүүдлийн соёлын боловсрол” олгох зусланд багшлах сургагч багш, хүүхдийн зуслангийн менежер, багш, ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг эхлүүллээ.
Сургалтаар нүүдлийн соёл, өв уламжлал, зан заншил, нүүдэлчин ахуйн талаарх ойлголтыг хүүхэд багачуудад олгох онол, арга зүйн мэдлэг эзэмшүүлэхэд чиглэгдэх бөгөөд Монгол хэл соёлыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлж, Монгол судлалыг хилийн чанадад хөгжүүлж буй байгууллага, иргэдэд Монгол хэл, бичгээ сурталчлан таниулж, заан сургах гарын авлага, эх хэрэглэгдэхүүнээр хангахад дэмжлэг үзүүлнэ.
Нүүдлийн соёлын зуслангийн сургалтын менежер, арга зүйч болон Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн Боловсролын хорооны багш нийт 60 хүн сургалтад хамрагдаж байна. Хилийн чанад дах Монголчуудын зөвлөл нь дэлхийн 47 оронд 170 гаруй Монгол хэл, соёлын сургалтын байгууллагыг нэгтгэн үйл ажиллагаагаа явуулдаг.
Сургалтыг 2023 оны есдүгээрр сарын 25, аравдугаар сарын 5, 13-нд (танхимаар болон цахимаар) зохион байгуулж буй.