Чингис хаан үндэсний музейн үзмэрийн орон зайг нэмэгдүүлэх, шинэ уран бүтээл, орчин үеийн технологи, томоохон уран бүтээлүүд, шинэ үзмэрээр баяжуулж дэглэж эхэлжээ. Тиймээс үйлчлүүлэгчдийн аюулгүй байдал, тав тухыг харгалзан үйл ажиллагааг 2023 оны аравдугаар сарын 12-ноос арванхоёрдугаар сарын 14 хүртэл түр хугацаагаар хааж буйгаа албан ёсоор мэдэгджээ.
Үүнээс гадна манай Чингис хаан үндэсний музей, Францын Нант хотын Түүхийн музей хамтран "Чингис хаан" үзэсгэлэнг дэлгэхээр болжээ. Үүнтэй холбоотойгоор музей түр үүд хаалгаа барих нь. Үзэсгэлэнд Монгол, Францын сан хөмрөгт хадгалж буй үнэт дурсгалаас гадна Европын хэд хэдэн орнуудаас Чингис хаантай холбоотой үзмэрүүдийг авчирч дэлгэх нь. Францад дэлгэх үзэсгэлэнд 800 гаруй бүтээл дэлгэхээс 400-г нь Монголоос аваачих юм. Улмаар энэ сарын 13-нд эхлэх эл үзэсгэлэн 2024 оны тавдугаар сар хүртэл үргэлжилнэ.
Үзэсгэлэн:
-Хүрэл зэвсгийн үе буюу Хүннүгийн нүүдэлчдийн төр улсын Чингис хаан төрөхөөс өмнөх үе
-Чингис хааны үе буюу Эзэнт гүрний үе
-Эзэнт гүрний дараах үе гэсэн гурван хэсэгтэйгээр гарах нь
Улмаар Парис төдийгүй Европын хамгийн хөл хөдөлгөөнтэй галт тэрэг метроны Монпарнас зангилаанд Нант хотноо нээгдэх "Чингис хаан Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" үзэсгэлэнгийн сурталчилгаа байршуулжээ.
Мөн Ренн, Нант, Брест зэрэг ранцын томоохон хотын нийтийн тээвэр, галт тэрэгний буудалд хэвлэмэл цахим хэлбэрээр сурталчилж байна
Эсрэгээрээ Францад гарсан үзэсгэлэнг ирэх жил Монголд зохион байгуулахаар манай Соёлын яамнаас яриа хэлэлцээ эхлүүлжээ. Учир нь Чингис хаан үндэсний музей олон улсын өндөр дээд хэмжээний үзэсгэлэнд дэлгэх хүчин чадал, боломж бүрджээ.