Молдав гаралтай үзэсгэлэнт модель, загвар өмсөгч Хениа Дели өнгөрсөн жил Египтийн саятан Оссама Фати Рабах Аль-Шарифтай хуримаа хийсэн нь хэсэгтээ л олны ярианы сэдэв болж байв. Тэдний хуримын нэг жилийн ой саяхан болсон ч саятан эр залуухан эхнэртэйгээ хамт байж чадаагүй байна. "Адмирал" группийн тэргүүн муслим шашинт эр онцгой өдрөөрөө бизнесийн уулзалттай байсан тул залуу бүсгүй ганцаараа тэмдэглэхээс өөр аргагүй болжээ.
Дели FHM, GQ, Sports Illustrated, Vogue, Harper's Bazaar мөн Maxim сэтгүүлийг чимж байсан, Жастин Биберийн "What Do You Mean" дууны клиппэнд тоглосон билээ. Түүнийг нэг хэсэг дуучин Жастин Бибертэй холбож байв.
Олон насны зөрүүтэй хосууд ойрын хугацаанд хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа аж. Тиймээс нөхөртэйгөө хамт ихэнх цагийг өнгөрүүлж байгаа аж. Молдав бүсгүйг ахимаг настай эрийг ханиараа сонгосон нь мөнгөтэй холбож ойлгодог, үүгээр нь шүүмжилдэг ч Дели энэ талаар хэзээ ч санаа зовдоггүй бөгөөд бусдад ч үргэлж нөхрөө өмөөрч байдаг гэнэ.