Флорида мужийн нэгэн дунд сургуулийн багшийг насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харилцаанд орсон, сурагч руугаа нүцгэн зурагаа явуулсан хэмээн буруутгаж, зургаан сараар хорих ял оноожээ. Энэ жил 28 настай Виржиниа Хинкли хэмээх багш 16 настай нэгэн сурагчтай явалдсан бөгөөд энэ талаар олон хүнд хэлэхгүй байхыг сануулсан гэж хүү цагдаагийнханд ярьжээ.
Хүү найзуудтайгаа багшийнхаа талаар бусадтай ярилцаж байсан бөгөөд олныг дамжсан цуу яриа үнэн эсэхийг тогтоохоор цагдаагийнхан шалгалт хийсэн юм. Хүүгийн нэрийг хуулийн дагуу нууцалсан юм.
Тэд утсаа солилцож, хоорондоо мессежээр харилцдаг байсан бөгөөд үүнийг цагдаагийнхан нотлох баримт болгожээ. Цагдаа нарт садар багшийн талаарх хангалттай нотолгоо буюу хөхөө гаргасан нүцгэн зураг, мөн биеийн бусад хэсгийн ч зурагнууд байгаа гэнэ.
Гэрчийн мэдүүлснээр анх хичээл тарсны дараа тэд хамтдаа үлдэж, үнсэлдэж байсан гэнэ. Улмаар сургуулийнхаа цэцэрлэгт хүрээлэнгийн авто зогсоолд хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орсон гэж хүү мэдүүлжээ. Хинклигийн хувьд өмнө нь 2015 оны сүүлээр жирэмсний амралтаа авч байсан нэгэн. Тэрбээр шүүх хуралд сурагчтайгаа явалдсан гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байсан билээ. Гэвч цагдаа нар хөдлөшгүй баримтаар түүнийг сурагчтайгаа бэлгийн харилцаанд орсон болохыг баталжээ. Шүүхээс түүнийг өөр хоёр сурагчтай бэлгийн харьцаанд орсон гэж буруутгаж байсан ч нэгийг нь хүчингүйд тооцсон байна. Зургаан сар баривчлагдах ялаасаа гадна зургаан жилийн тэнсэнтэй байх бөгөөд энэ хугацаанд цагдаа нарт заавал бүртгүүлж байх ёстой болжээ.