Австралийн Сидней хотод амьдардаг 19 настай нэгэн бүсгүй 250 мянган "ногоон"-оор онгон биеэ худалдах санал тавьжээ. Энэ бүсгүй өөрийнхөө талаар дэлгэрэнгүй мэдээллийг тавьж, нүүрээ нуусан зургаа бусдад хуваалцсан юм. 191 см өндөртэй, 44 кг жинтэй энэ бүсгүй өөрийн шаардлагаа ч ойлгомжтой бичсэн байна.
Тэрбээр 250 мянгыг төлж чадах хүнтэй оройн хоолонд цуг орж, хэрвээ сэтгэлд нь таалагдвал буудалд цуг орох гэнэ. Түүнчлэн бэлгэвчтэй ойртох бөгөөд секс тоглоом зэрэг ямар нэг зүйл ашиглахгүй аж. Мөн бичлэг хийхийг хоригложээ.
Өнгөрсөн сард Германы нэгэн бүсгүй онгон биеэ дуудлага худалдаагаар "зарсан" билээ. Эмч нар түүнийг өмнө нь секс хийж байгаагүйг батласан юм. 18 настай Ким их сургуулийнхаа төлбөрийг олох зорилгоор дуудлага худалдаанд орсон бөгөөд 100 мянган еврогоос эхэлж, дуудлага худалдаагаа эхлүүлсэн юм. Түүний нийт олох мөнгөний 20 хувийг дуудлага худалдааг зохион байгуулсан байгууллага авах аж.