22 настай Бреон Холлингс хэмээх залуу Facebook-ээр мөнгөө гайхуулж, LIVE хийгээд цагдаад баригдсан байна. Флорида мужийн Жексонвилд амьдардаг түүнийг хар тамхи борлуулсан хэрэгт буруутгаж, цагдаагийнхан баривчилжээ.
Цагдаагийнхан хууль бус LIVE бичлэгийн дагуу түүнийг сэжиглэж, улмаар баривчлах тушаал гаргасан юм.
Энэ талаар гэмт хэргийн шинжээч Кен Жефферсон "Түүнийг цагдаагийнхан ажилгүй нэгэн гэдгийг нь шалгаад хялбархан мэдэж болно. Эрхэлсэн тодорхой ажилгүй хүн гэнэт их мөнгөтэй болох нь ямагт сэжиг бүхий байдаг. Холлингсийн анхны шүүх хурал гурван долоо хоногийн дараа болно" гэж ярьжээ.