АНУ-ын Миссури мужийн Берни хотод төрсөн Трес Жонсоныг анх төрөхөд эмч нар амьдрах боломжгүй хэмээн үзэж байжээ. Харин хоёр нүүртэй энэ хүү 13 нас хүрч байна. Дэлхий даяар ийм эмгэгтэй төрсөн тохиолдол 36 удаа л бүртгэгджээ.
Түүний эцэг Жошуа болон эх Брэнди нар нь анх төрснийх нь дараа эмч нарын үгнээс зөрж, хүүгийнхээ амьдралын төлөө тэмцсэн байна.
Тэдний хүслээр эмч нар хэд хэдэн удаа хагалгаа хийж, хүүгийн амь насыг аварсан юм.
Түүний ээж 35 настай Брэнди нь ажил хийдэггүй, хүүгээ бүтэн цагаар хардаг аж. Хэрвээ эцэг нь хүүгээ амьд үлдээхийг хүсээгүй бол эмч нар хүүгийн эмчилгээг зогсооход бэлэн байжээ. Харин эцэг эх нь хүүгээ үхүүлэхийг хүсээгүй бөгөөд тэдний хүслээр болж, эмч нар эмчилгээг яаралтай хийснээр хоёр нүүртэй хүүгийн амь насыг аварсан аж.
Брэнди гурван хүү төрүүлсэн. Тресийн ах нар нь эрүүл саруул гэнэ. Брэнди хүүгийнхээ ирээдүйн талаар "Би түүнд хайр ямар хүчтэйг мэдрүүлэхийг хүсч байна" гэж ярьсан байна.