Дайны машин хочит Жонадан Пол Коппенхавер өнгөрсөн жил экс найз бүсгүй, порно од Кристи Макийг зодож, хүнд гэмтээсэн явдал болсон билээ. Лас Вегас хотод болсон уг хэрэгт шүүх бүх насаар нь хорих ял оноожээ.
Энэ хэрэг Макийн найз Корей Томасын гэрт болжээ.
Коппенхаверыг шүүх 36 жилийн дараа л шоронгоос суллах эсэхийг дахин шийдвэрлэхээр болсон байна.
Түүний найз бүсгүйн жинхэнэ нэрийг Кристин Макиндэй гэдэг. Түүний хамар хугарч, нүд, элэг нь хүнд гэмтсэн юм. Коппенхавер найз бүсгүйгээ зодсоныхоо дараа хүчирхийлсэн гэж бүсгүй цагдаад мэдүүлж байжээ.
Харин Коппенхаверийн өмгөөлөгч түүнийг энэ жилийн эхээр өөрийнхөө амийг хорлохыг оролдсон нь айдас, сэтгэл гутралтай холбоотой гэжээ.
Коппенхавер 2007 оноос UFC буюу холимог тулааны спортоор хичээллэж эхэлсэн юм. Тэрбээр энэ жил 35 настай, холимог тулаанаар нийт 19 тоглолт хийж, 14-т нь ялалт байгуулсан юм.