Эхээс төрөхдөө л хамаргүй төрсөн гэдгээрээ цахим ертөнцөд танил болсон Эли Томпсон хүү хоёр настайдаа бурхан болжээ. АНУ-ын Алабама мужид төрсөн Эли хоёр насныхаа төрсөн өдрийг тэмдэглээд гурван сарын дараа өөд болсон байна.
Энэ хүү 2015 оны гуравдугаар сарын 4-нд төрсөн бөгөөд дэлхий дээр хамаргүй төрсөн 37 хүүхдийн нэг аж.
Алиг 7 сартай байхад нь ижилхэн хамаргүй төрсөн Тесса охиныг Ирландаас урьж, тэднийг уулзуулж байв. Тэднийг 100 сая хүүхдэд нэг удаа тохиолддог ховор эмгэгтэй гэж эмч нар оношилдог. Хэдэн насаар эгч Тесса охин Элиг тэвэрч, түүнийг асарч халамжилж байгааг нэвтрүүлгээр үзүүлж, олон сая америкчуудыг уйлуулсан билээ.
Тесса охины бичлэг.