Италийн Турин хотын төв талбай болох Сан Карлод Аваргуудын лигийн шигшээ тоглолтыг үзэж байсан олон мянган иргэдийн дунд хэсэг нөхөд гал тавьж, үүнийг террорист халдлагатай андуурсан хүмүүс үймээн дэгдээсэн хэрэг гарчээ. Олон хүн үймэлдсэн энэ үйл явдлын улмаас 1500 гаруй хүн бэртэж, 1100 гаруй хүн эмнэлгийн тусламж авсан байна. Тэдний дунд 7 настай нэг хүү маш хүнд гэмтэж, эмнэлэгт яаралтай хүргэгдсэн юм.
Гэрч нарын мэдүүлснээр хэсэг хүмүүс гал гаргаж, цаас шатаасныг нь бөмбөг дэлбэлэх нь хэмээн эндүүрч, сандралдсан олон хүмүүс ингэж үймээн дэгдээсэн гэнэ. Уг үйл явдал тоглолт дуусахаас 10 минутын өмнө болсон юм. Талбай дээр маш олон эзэнгүй гутал, цүнхнүүд бөөгнөрсөн байна. Мөн үймээний дараа найз нөхөд, хамаатан садангаа хайсан хүмүүсээр дүүрсэн аж.
Италийн түүхэнд өмнө нь 1985 оны тавдугаар сард "Ювентус", "Ливерпуль"-ийн Европын цомын шигшээ тоглолтын үеэр үймээн болж, 39 хүн нас барж, 600 гаруй хүн бэртэж байв.