АНУ-ын “Wal-Mart” компани ажилчдадаа нэгэн санал тавьжээ. Тус компанийн ажилчид гэртээ автомашинаараа харих замдаа хэрэглэгчийн онлайнаар захисан илгээмжийг хүргэж өгөөд, нэмэлт орлого олох боломжтой аж. Одоогоор үүнийг Нью-Жерси, Арканзас дахь дэлгүүрийн ажилчид туршилтаар хийж эхэлсэн гэнэ.
Илгээмжийг хүргэж өгөх айл ажилтны гэртээ хүрэх замд нь байхаар зохицуулж буйг “Wal-Mart” мэдээлэлдээ дурджээ. Америкчуудын 90 орчим хувь нь “Wal-Mart”-ын дэлгүүрээс 10 милиэс бага зайд амьдардаг тул захиалга хүргэж өгөх шинэ шийдэл нэвтрүүлэн, хүргэлтийн сүлжээ бий болгохоор ийн төлөвлөсөн байна.