Аргентиний Буенос Айрес хотод ерөнхийлөгчийн ордоны гадаа эмэгтэйчүүдийн эрхийн төлөө 100 гаруй бүсгүйчүүд нүцгэн жагсаал хийжээ. Нүцгэн жагсагчид Аргентинд эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж, хүчирхийлэл гаарч буйг эсэргүүцэж, ийн нүцгэн эсэргүүцлээ илэрхийлсэн юм.
Жагсаалд 120 хүн оролцсон юм. Албан ёсны судалгаагаар Аргентинд 25 цаг тутамд эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж, гэмт хэргийн золиос болдог байна.