Лондоны халдлагын үеэр хүмүүс алан хядагчдаас зугтаж явахад нэгэн эр аягатай шар айргаа мартаагүй нь сошилаар од болжээ. Нэр нь тодорхой болоогүй нэгэн эр гудамжаар зугтаж явахдаа гарандаа аяга шар айраг атгаж явсан байна. Энэ эр телевизийн мэдээний дуранд өртсөн нь ийн од болох эхлэл болсон юм.
Айж сандарсан хүмүүсийн дунд болж буй үйл явдлыг үл тоон алхах энэ эрийг Лондоны халдлагын баатар хэмээн шоглох болсон байна. Зарим шооч нэг нь твиттерээр Лондонд шар айраг хэт үнэтэй байгааг шүүмжлээд амжжээ. Энэ хотод нэг аяга шар айраг 6 фунт стерлинг буюу монгол төгрөгөөр 18 мянга болдог гэнэ.