Порно од, сексийн боловсролын талаар бусдад түгээх үүрэгтэй Моника Александр эцэг эхчүүдэд хандаж уриалга гаргажээ. Тэрбээр эцэг эхчүүдийг цаг үетэйгээ хөл нийлүүлж, хэт цахимжсан энэ үед хүүхдүүддээ сексийн талаар зөв ойлголт өгч, ялангуяа порнограффикийг фантази зүйл гэдгийг тайлбарлаж байхыг сануулсан байна. Уг бичлэг дээрээ Моника "11 хүртэлх хүүхдүүдийн 90 хувь нь ямар нэг байдлаар порно үзсэн байдаг" гэж онцолсон юм.
Түүнчлэн Нью Хэмпшир их сургуулийн судалгаагаар 13 наснаас өмнө хүүхдүүд садар самуунд уруу татагдах нь түгээмэл болсон аж.
Александр энэ бичлэгээрээ дамжуулан эцэг эхчүүдэд үр хүүхдийнхээ сексийн боловсролд эртнээс анхаарах ёстойг сануулсан юм. Порнограффикийг бүрэн ойлгох насанд хүрээгүй өсвөр насныхан уг бичлэг дээрх бусармаг үйлдлээс болж, сексийн талаар буруу ойлголттой болох, цаашлаад бэлгийн эрүүл бус чиг хандлагатай байж болох гэнэ.
Өнгөрсөн онд АНУ-д үндэсний аян нэртэй явуулсан санал асуулгаар судалгаанд оролцогч 12-15 насны өсвөр үеийхний дунд сексийн боловсролд эцэг эхийнх нь нөлөө хамгийн их болохыг тогтоосон билээ.