Английн Манчестер хотод дуучин Ариана Грандегийн тоглолтын үеэр халдлага болсноос хойш 12 хоногийн дараа Лондонд дахин халдлага боллоо. Энэ удаад алан хядагчид гурвуулаа байсан бөгөөд бүгд цагдаа нарт буудуулж нас барсан байна. Нэг этгээд нь Лондоны гүүрэн дээр цагаан ачааны тэргээр хүмүүсийг дайрч, улмаар машинаасаа зугтаж, ойролцоох их дэлгүүрт орсон бөгөөд олон хүн цугларсан газар хутгатай дайрсан байна.
Алан хядагчдын нэг нь Английн "Арсенал" клубийн өмсгөлтэй байжээ.
Нэг хохирогч цээжиндээ таван удаа хутгалуулсан бол өөр нэг эр гурван удаа хутгалуулсан гэнэ.
Гэрч нарын мэдүүлснээр хэрэгтнүүд "Энэ бол Аллах", "Аллахын төлөө" гэхчлэн орилж байсан бөгөөд цагдаа нар гэмт халдлагаас найман минутын дараа хэрэгтнүүд рүү гал нээж, аюулгүй болгосон байна. Энэ хэргээс болж зургаан хүн нас барж, 60 гаруй хүн бэртжээ.