БНХАУ-д агаарын бохирдлыг эсэргүүцэж, анхны төмөр замгүй галт тэргийг танилцууллаа. Энэ галт тэрэг ирэх оноос эхэлж, урд хөршийн томоохон хотод ашиглагдах юм. Хятадууд шинэ галт тэргийг 2013 оноос эхэлж судалсан бөгөөд 2018 оноос нийтийн үйлчилгээнд ашиглах гэнэ.
Шинэ галт тэргийн систем нь хуванцар бөгөөд резинен дугуй ашиглах юм.
Нийтийн үйлчилгээнд ийм галт тэрэг ашигласнаар томоохон хот дахь замын түгжрэлийн асуудлыг бүрэн шийднэ гэж үзэж буй. Мөн нэг галт тэргийг 25 жил ашиглахаар тооцож байгаа юм.
Энэ галт тэрэг хамгийн ихдээ 307 хүн зөөх чадвартай мөн дээл хурд нь цагт 70 км. 10 минут цэнэглэсний дараа 25 км зам туулах боломжтой гэнэ.