Индонезийн Баруун Ява мужид амьдардаг 34 настай Херди Фирмансья хэмээх эр ховор төрлийн хачирхалтай өвчнөөр шаналж буй нэгэн. Түүний нэг нүд нь сунаж, шодой хэлбэрийн хавдар ургаж эхэлсэн бөгөөд ердөө гурван сарын дараа харахаа больж, одоо бүр ярьж, юм идэхэд ч хүндрэлтэй болсон аж.
Тосгоны иргэдийн ярьж буйгаар энэ эр таван удаа хагалгаанд орсон ч өвчин нь улам бүр хүндэрч, хавдар нь улам бүр томорсон гэнэ.
Тэр ч бүү хэл, нүүр, нуруу, гар, хэвлий, цээж, хөлөөр нь тархсан байна.
Х.Фирманьягийн өвчний шалтгаан нь бүрэн тодорхойгүй боловч, түүний өвчин нь ретинобластом өвчинтэй төстэй байгааг барууны эх сурвалж онцоллоо.
Ретинобластом хэмээх өвчин нь таваас доош насны хүүхдүүдэд илэрдэг, нүдний хорт хавдрын нэг төрөл аж. Зөвхөн Их Британид энэ өвчнийг эрт илрүүлсэн тохиолдолд 98 хувь нь амжилттай эмчилдэг гэнэ. Будант албионд жил бүр 50 хүүхэд ийм төрлийн өвчин тусдаг бололтой.
Ретинобластом хэмээх өвчнийг дэлгэрэнгүй тайлбарлавал нүдний арын гэрэлд мэдрэмтгий торлог бүрхэвчинд хавдар ургахыг хэлдэг юм байна.
Х.Фирманьягийн ээж 77 настай Мариа "Миний хүү бусад хүүхдийн адил ямар нэг гэмтэлгүй, эрүүл төрсөн. Гурван сартайд нь зовхинд нь жижиг яр гарсныг санаж байна. Хүү маань таван удаа хагалгаанд орсон ч тус болоогүй" гэж ярьжээ. Хүү нь нүдний өвчнөөсөө болж, сургуулиа төгсөж чадаагүй юм. Эцэг эх нь хүүгийнхээ өвчинд шаналж, олдсон мөнгө бүрээ эмчилгээнд зарцуулдаг ч тус болоогүй гэнэ. Тэд хүүгийнхээ нэг нүдийг үүрд алдсан ч хүүгээ алдах вий гэхээс айж байгаагаа ярьжээ.
Эцэг эх нь Индонезийн Засгийн газраас хүүд нь тус болохыг хүсэж, өөр гадны улс оронд эмчилгээгээ үргэлжлүүлэх боломжтой гэж найдаж байгаа гэнэ.