БНСУ-ын нэртэй автомашин үйлдвэрлэгч "Хюндэй" компани өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-ын модель Рачель Рикертийг "ичгүүргүй загнасан" хэмээн ажлаас нь халсан байна. Энэ явдалд америк бүсгүй ихэд бухимдаж, хэвлэлд ярилцлага өгөөд зогсохгүй, үндэслэлгүй халагдсан хэмээн гомдол гаргажээ. Нью Йоркийн авто шоуны үеэр мисс бүсгүй "Хюндэй" компанийн төлөөлөгчөөр ажилласан бөгөөд энэ үеэр өдөр тутмаа солих хүсэлт гаргасан нь халагдах үндэслэл болсон байна.
Дараагийн өдөр нь компани түүнд цалинг нь өгч, улмаар дахин хамтарч ажиллахаасаа татгалзсан шийдвэр гаргажээ. Энэ талаар модель бүсгүй "Тэдний энэ шийдвэрт уур минь хүрсэн. Тиймээс зохих газарт нь мэдэгдсэн юм" гэж ярьжээ.
"Хюндэй" компанийн зүгээс болсон явдлыг дахин нягталж үзэхээ амласан байна.