Шведчүүд орчин үеийн хийцтэй шувууны үүр бүхий гэрийг санал болгож байна. Нийт 50 метр энэ байшинг нэрт архитектор Элисабетта Габреаль болон Понтус ОеМан нарын зураг төслөөр бүтсэн юм. Тэдний энэ байранд 1-2 хүн амьдрах зориулалттай, зочны болон гал тогооны өрөөтэй аж. Түүнчлэн дээд давхартаа ажлын өрөө өрөө гаргаж өгсөн байна.
"Шувууны үүр"-ийг хадны хажууд барьсан бөгөөд сар бүр 800 фунт стерлингийн хөлстэйгээр түрээслүүлэх юм байна.
Архитекторуудын энэ шийдэл Хойд Скандинавын уулархаг бүс нутаг, хотуудад нэн хэрэгтэй гэж үзэж байгаа юм.