ӨвөрМонголын Хөлөнбуйр аймгийн Шинэ Барга зүүн хошууны Хандгайт суманд энэ сарын 29-нд газрын маргаанаас болж, бие биенээ дайрч буй хэрэг гарсан юм. Энэ бичлэгийг цахим орчинд монголчууд хятадууд өвөрмонголчуудыг дайрч буй хэрэг хэмээн ташаа ойлголт гарч, багагүй дуулиан дэгдээсэн билээ. Тэгвэл энэ маргаанд хятадууд оролцоогүй бөгөөд машинаар дайрсан иргэд ч мөн адил өвөрмонгол хүн байсан гэдгийг тус улсын цагдаагийн байгууллага тогтоож, гэмт хэрэг үйлдсэн хоёр этгээдийг баривчлаад байгаа юм.
Энэ хэрэгт нэг ч хятад иргэд оролцоогүй, харин бэлчээрээ булаалдаж, өвөрмонголчууд хоорондоо муудалцсан нь эцэстээ нэгнээ автомашинаар дайрах шалтгаан болсон гэнэ. Машинд дайруулсан өвөрмонгол эрийн биеийн байдал тун тааруу, эмнэлэгт хэвтэж байгаа юм.
Болсон явдлыг доорх линкээр орж үзээрэй.
https://www.facebook.com/zuv.mn/videos/1913654045589567/