Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Сингапур улсын Засгийн гззар хоорондын хэлэлцээрээр хоёр улсын бүх төрлийн пасспорт эзэмшигч иргэд харилцан визгүй зорчих хугацаа 14 хоног байсныг 30 хоног болгон өөрчлөх тухай гэрээнд гарын үсэг зуржээ. Ингэснээр хоёр орны иргэд 2017 оны 6 сарын 8-ны өдрөөс эхлэн 30 хүртэл хоногоор харилцан визгүй зорчих боломжтой болсон талаар Гадаад хэргийн яамны консулын газар мэдэгдлээ.
Одоогоор манай улсын иргэд 56 орноор визгүй зорчих давуу эрхтэй. Энэ үзүүлэлтээр дэлхийн 200 гаруй орны пасспортоос 80-д бичигддэг юм.
Манай улсын иргэд визний шаардлагагүйгээр Панамд 180 хоног аялах эрхтэй юм. Үүний дараа Арменд 120 хоног визгүй зорчих эрхтэй байдаг билээ.
Харин ихэнх улсад 30-90 хоногийн хугацаанд визний шаардлагагүй байдаг юм.