АНУ-ын Коннектикут мужид амьдардаг Тони Морено өөрийн 7 сартай хүүгээ 2015 оны долдугаар сард гүүрнээс шидэж, амь насыг нь хохироосон юм. Шүүх түүнд мужийн хамгийн дээд ял болох 70 жил шоронд хорих болжээ.
Алуурчин хүүгээ Арригон гүүрнээс Коннектикут гол руу чулуудсан аж.
Хүүгийнхээ аминд хүрсэн шалтгаан нь ердөө л эхнэртэйгээ муудалцсанд байжээ. Цагдаа нарын шалгалтаар Морено хүүгээ гүүрнээс шидэхээс өмнө хүүгийн ээжтэй нь муудалцсан мессеж бүхий баримт олсон байна. Хүүг нас барахаас сар гаруйн өмнө хосууд хоёр тийш болсон бөгөөд ээж нь салах өргөгдлөө өгчихсөн байсан гэнэ.
Хохирогч болох 7 сартай Аденыг цагдаа нар хоёр хоногийн дараа олсон бөгөөд алуурчин ээж рүүгээ залгаж, болсон явдлыг хэлсний дараа Дениса Морено цагдаад мэдэгдсэн юм. Энэ үед алуурчин Тони өөрийн хүүгээ гүүрнээс үсэрсэн хэмээн худал мэдүүлсэн аж.