Өнгөрсөн тавдугаар сарын 28-нд БНХАУ-ын Шанси мужийн Тайюан хотын нэгэн сүши ресторонд хачирхалтай үйл явдал болжээ. Энэ ресторанд сүши модель буюу хүний биен дээр хоол тавьж, бусдад үйлчилдэг содон үйлчилгээ байдаг аж. Тэгвэл ийм ажил хийж байсан нэгэн бүсгүй үйлчүүлэгчийг өөрийнх нь биед хамаагүй хүрсэн хэмээн уурлаж, сүшигээр "байлдсан" явдал хятадын цахим орчинд шуугиан тарьсан байна.
Сүши Моделийн уурыг хүргэсэн үйчлүүлэгч нь Шанси дээд сургуулийн дөрөвдүгээр курсын оюутан байсан бөгөөд тэрбээр зохисгүй үйлдэл хийсэндээ эмэгтэйгээс уучлалт гуйсан аж.
Сүши ресторанд хүнийг модель болгож, хоол тавих ийм уламжлал анх Японоос үүсэлтэй гэж үздэг.