Холливудын нэрт найруулагч Патти Женкинсийн "Wonder Women" киног Ливанд гаргахыг хориглосон байна. Учир нь тус киноны гол дүрд Израилийн мисс, Гал Гадот тоглосон тул энэ киног гаргахгүй байх нь зүйтэй гэж үзжээ.
Уг киноны нийт зар сурталчилгаанд 120 сая ногоон зарцуулсан. Тэгвэл Ливаны Бейрут хотын гудамжаар уг киноны сурталчилгааг явуулж, пүрэв гаригт киноны нээлтийг хийхээр төлөвлөж байсан нь ийн нуржээ.
Ливан улс 1948 оноос хойш Израильтай дайтаж буй. Энэ улсад Г.Гадотын гол дүрд тоглосон зарим кинонд ямар нэг цензурь заагаагүй боловч энэ жилийн Оскарын шилдэг бүтээл болсон "Сарны туяа" зэрэг киног хэт гажууд хэмээн үзэж, олонд дэлгэхээс татгалзаж байв. Харин энэ киног эсэргүүцэгчдийн хүрээлэл их байсан тул Засгийн газраас нь албан ёсоор гаргахаас татгалзлаа.