Маш сайн амралт олгодог
Лемон буюу нимбэгт агууллагддаг цитрусын үнэр мэдрэлийн системийг тайвшруулж, түгшүүрийг багасгадаг гэнэ. Унтахаасаа өмнө нимбэг агуулсан тос нүүрэндээ түрхэж байвал маш сайн амардаг аж. Хэрвээ танд тийм тос байхгүй бол нимбэг ашиглаж болно.
Түүнчлэн өдөр бүр нимбэгний үнэрийг үнэрлэж байвал хүний ой санамж сайжирдаг болохыг Японы эрдэмтэд тогтоож байв. Тэдний баталснаар албан тасалгаанд нь нимбэгний үнэртэй эд зүйлс байхгүй газрын ажилтнууд хэд хэдэн ноцтой алдаа гаргаж байсан гэнэ.
Нимбэгний үнэр мөн сэтгэл гутралаас таныг авардаг байна.
Унтлагын өрөөндөө нимбэг байлгавал агаарыг цэвэршүүлдэг болохыг тогтоосон.
Даралт ихсэх өвчтэй бол нимбэг таны даралтыг тогтвортой болгож өгнө. Түүний үнэр цусны даралтыг бууруулдаг.
Зуны цагт шоргоолж, шумуул, ялаа зэрэг шавьж байр байшинд үүрлэдэг шүү дээ. Тэд лемоны үнэртэй байр, байшинд амьдарч чаддаггүй, дайждаг аж.