Ирээдүйд таны хүүхэд хэдэн см өндөр болох вэ? Энэ асуулт зарим хүмүүст сонирхолтой байж болох юм. Тэгвэл судлаачид үүнийг тогтоосон байна.
Үүнийг тооцоолох маш амархан. Эцгийн болон эхийн өндөр, хүүхдийн тань хүйс л хэрэгтэй.
Жишээ нь таны хүүхэд ХҮҮ бол:
Эцгийн өндөр+Эхийн өндөр гарсан нийлбэрийг 2-т хуваана.
Эндээс гарсан дүнд 6.5 см нэмнэ.
Одоо тодруулж өгье. Өдгөө гурван настай Цэлмэгийн насанд хүрсэн өндрийг тооцоолох гэвэл
Цэлмэгийн аав 182 см+
Цэлмэгийн ээж 160 см өндөртэй.
Энэ өндрийн нийлбэр нь 342 см.
Ингээд 342/2 = 171 см
171+6.5 см = 177.5 см
Ингээд Цэлмэг хөвүүн ирээдүйд 177.5 см өндөр байх аж. Үүнээс 5 нэмэх, хасах зөрүү гарч болно.
Харин таны хүүхэд ОХИН бол:
Одоо гурван настай Халиунаагийн өндрийг тооцьё.
Халиунаагийн аав 182 см +
Халиунаагийн ээж 160 см = нийлбэр нь 342 см
342/2 = 171
171 - 6.5 см = 164.5 см
Халиунаа ирээдүйд 164.5 см байх магадлалтай бөгөөд үүнээс 5 см-ын нэмэх, хасах зөрүү гарч болох юм.