Манчестер хотод болсон халдлагыг үйлдсэн Салман Абедиг өмнө нь хүчингийн хэрэгт холбогдож байсан талаар хохирогчийн гэр бүлийнхэн ярьжээ. Түүний хэлснээр бол Салман Абедигийн найз Билал Ахмед (зураг дээр зүүн талд сууж буй залуу) болон өөр хоёр хамсаатны хамт өнгөрсөн жил өсвөр насны охиныг хүчирхийлсэн бөгөөд өдгөө тэд шоронд сууж буй. Хохирогчийн ээж нь өнгөрсөн жил болсон шүүх хуралд Салман Абеди мөн оролцож байсныг хэвлэлийнхэнд хэлсэн юм.
Шүүх хурал ид өрнөж байх үеэр Өмнөд Манчестерийн залуучуудын бүлэг хүчирхийлэгчийг сайн хүн хэмээн үнэлж, хэрэгт буруугүй гэдгийг нотлохоор оролдож байсан аж.
Өдгөө 50 настай Чеширийн охин 16 настай нэрээ нууцалсан нэгнийг Ахмед болон Муаядеен Осман болон Моулед Юүссүф нар хүчирхийлсэн гэж шүүх үзэж, ял оноосон юм. Тэд бүгд 20 настай бөгөөд хүчингийн хэргээр 31 жилийн ял авсан билээ.