Тайландын Исан хотод сувилагчаар ажилладаг 26 настай Паричат Панг Чацри хэмээх эмэгтэй ажлынхаа дүрэмт хувцастай авхуулсан зурагаа цахим ертөнцөд дэлгэж, олны анхааралд өртсөн тул тус эмнэлгийн захиргаа ёсзүй алдагдсан хэмээн үзэж, хөөрхий бүсгүйг ажлаас нь халжээ. Шүүмжлэгчид зохисгүй хувцасаараа ажил мэргэжлээ үл хүндэтгэсэн хэмээн хатагтай Чацриг буруутгаж байгаа аж.
Энэ зураг цахим ертөнцөд тун хурдан тархсан. Тай сувилагчдын холбоо хүртэл цахим хуудсандаа бусадтай хуваалцаж, олны сонорт хүрсэн юм.
Ажилдаа алдаа гаргасан гэж шүүмжлүүлж буй сувилагч буруугаа хүлээж, олон нийтээс уучлалт гуйсан байна. Тэрбээр "Би захиралдаа хийсэн үйлдлээ тайлбарласан ч тэд эмнэлгийн өнгө төрхөд сөргөөр нөлөөлнө гэж үзсэн. Би тэднийг ойлгож байгаа тул ажлаасаа халагдахад харамсах зүйл алга" хэмээжээ. Түүнчлэн энэ зурагнаас болж бүх ажилчдын нэр төрд халдахгүй байхыг хүмүүсээс хүслээ.